УЛС ТӨР
Ж.Алдаржавхлан: Цуцлагдсан газруудад цэцэрлэг, сургууль баригдаж байна

Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын газрын асуудал нилээдгүй удаан хугацаанд маргаан дагуулж ирсэн. Тухайн газарт үйлчилгээний төв барихыг тус дүүргийн иргэд эсэргүүцэж байсан билээ.
Тэгвэл тухайн газрын асуудал дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан: Өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хууль бус газар олголт болон газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй тэмцэж цөөнгүй газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулж 120 мянгат дахь цэцэрлэгт хүрээлэн, 2-р хорооны орон сууцнуудын тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэгийн дундах талбайнуудыг тохижуулж иргэдэд ээлтэй орчинг бий болгуулах ажлыг зохион байгуулж ирлээ. Зарим хороодод цуцлагдсан газруудад цэцэрлэг, сургууль баригдаж байна хэмээсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.