Нийгмийн
Чойжин ламын сүм музей үдшийн үзвэрээ дэлгэнэ

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил Үдшийн музей-2021 үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 15, 16-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
“Үдшийн музей”-д ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгах боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.