НИЙГЭМСошиал трэнд

Б.Жаргалсайхан: За яахав, 76 мал 99 болж өсөө л биз дээ

БНН-ын дарга, "Буян”-ийн тодотголтой Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох саналтай холбоотой өөрийн байр суурийг нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр,

"Өмссөн хувцас, барьсан утаснаас илүү дотоод мөн чанар, ажил хэрэгч байдлыг харах хэрэгтэй юм даа. Түүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хариуцлагын тогтолцоо, эрх мэдлийн хувиарлалт, байгалийн баялаг зэргийг харах ёстой юм. Гэтэл гол асуудлаа харахын орон УИХ-ын гишүүдийн тоо дээр илт анхаараад байх юм. УИХ-ын гишүүний тоог 99 болгох нь зөв өө.
1-рт 100 мянган сонгогчтой аймагт гурван мандат байдаг атлаа 300 мянган сонгогчтой дүүргүүдэд мөн адил байх жишээтэй.
2-рт 76 гишүүний 20 нөхөрт нь лобби хийхэд хүссэн хуулиа гарган авч болдог болжээ.
3-рт 33 гишүүн нэгдээд Засгийн газраа солин өөрсдөө сайд дарга болдог болов.
4-рт УИХ-ын гишүүд Засгийн газарт орон утгаа алдсан. Өөрийн санаачилсан батласан хуулиа хэрэгжүүлнэ, хяналт тавина ч гэх шиг.
5. УИХ-ын гишүүн гэхээр бурхан шиг дархан эрхтэй байж болохгүй. 
6. 99 гишүүнээс хууль зөрчсөн нөхрийг эргүүлэн татаад байхад УИХ-ын үйл ажиллагаанд саад тотгор гарахгүй.
6. Иргэд УИХ-ын гишүүд 99 болоод зардал их гарна болгоомжлол байх шиг байна. Тийм сүртэй их зардал гардаггүй юм. Одоо байгаа гишүүдийн цалин, урамшуулал, зардлаас хасаад олгоё. Хөрөнгөжсөн, намдаа хандив өгч жагсаалтанд орсон зарим гишүүд цалингүй ажиллаж болно шүү дээ.
Олон нийт 76 малтай болж 99 болж өслөө. Харааж загнаж, хариулж байхад олшироод зүгээр юм биш үү. Ер нь тэгээд монголын мал өсөх дуртай байгаа” гэсэн байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өөрөө мал болж орох сонирхолтой байхгүй юу даа

Зочин
Зочин

Женко хүүк зандан болд ер ньжагаа хэнийг ч бүү сонго

Bataa
Bataa

Mongol uls ayulgui baidliig urgejluulueh boltugai

Холбоотой мэдээ

Back to top button