НИЙГЭМСошиал трэндСПОРТ

Э.Бадар-Ууган: Сэргээшийн асуудал дээр хатуу хандах хэрэгтэй, тэгж байж бөхчүүд айна

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга, Э.Бадар-Ууган улсын их баяр наадамд тунаж үлдсэн бөхчүүд допинг хэрэглэсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр суурийг нүүр хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр,

“Намайг боксоор хичээллэдэг байхад допингийн асуудал дээр их анхаардаг байлаа. Одоо ч энэ талын сургалтуудыг тогтмол хийдэг. Олимпод бол тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол маш хатуу шийтгэл амсдаг. Медалийг нь хурааж авна, дахиж спортын олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасна. Тийм учраас тамирчид амжилтаа хамгаалахын тулд хэрэглэх эм, витамин, тариа гэх мэт бүх зүйлдээ анхаардаг байсан.

Бөхчүүд допинг хэрэглэсэн тухай дуулиан байн байн гардаг. Сонсохоор бэртэл гэмтэл авсны улмаас өвчин намдаах эм  хэрэглэсэн хэмээн тайлбарладаг. Ингээд “Үнэхээр тэгсэн ч юм болов уу” гэж боддог. Иймээс Баяр наадмыг зохион байгуулах хороо маш хатуу байр суурьтай байх ёстой. Тэгж байж, бөхчүүд айдаг болно” гэжээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Гэрэл зургийг unread.today сайтаас авч, ашиглав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button