ДЭЛХИЙСошиал трэнд

Жүжигчин В.Дэвис М.Обамагийн дүрийг бүтээнэ

Америкийн тэргүүн хатагтай нарын талаар өгүүлэх “Showtime” сувгийн цуврал кинонд Мишель Обамагийн дүрийг жүжигчин, найруулагч Виола Дэвис бүтээхээр болжээ.

“Showtime” сувгийн мэдээлснээр, энэхүү уран бүтээл нь Ерөнхийлөгчийн гэргий нарын амьдралыг олон нийтэд харуулах бөгөөд эхний бүлэгт Элеонора Рузвельт, Бетти Форд, М.Обама нарын талаар өгүүлэх гэнэ.

Цуврал хэзээнээс үзэгчдийн хүртээл болох талаар "Showtime" сувгийн мэдээнд дурдаагүй байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама гэргийн хамтаар “Higher Ground” компанийг 2018 онд байгуулж, “Netflix”, “Spotify” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button