ДЭЛХИЙСошиал трэнд

Тейлор Свифт хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучнаар тодорчээ

“Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Тейлор Свифт 185 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн байна.

Дуучин орлогынхоо ихэнх хэсгийг “Reputation Stadium Tour” аялан тоглолтын ашгаас олжээ. АНУ-д гэхэд 266 сая ам.долларын тасалбар борлуулсан аж. Мөн Свифт дуу бичлэгийн “Republic Records” студитэй ашигтай гэрээ байгуулсан бөгөөд “Lover” шинэ цомгийнхоо борлуулалтаас их хэмжээний орлого олох төлөвтэй байгаа юм.

Жагсаалтын хоёрдугаарт, энэ жил 81 сая ам.долларын орлого олсон дуучин Бейонсе бичигджээ. Гуравдугаарт, жилийн орлого нь 62 ам.доллароор хэмжигдсэн дуучин Рианна тодорчээ.

Forbes-ийн жил тутмын жагсаалтын эхний аравт мөн Кэтти Перри /57.5 сая ам.доллар/, Пинк /57 сая ам.доллар/, Ариана Гранде /48 сая ам.доллар/, Женнифер Лопес /43 сая ам.доллар/, Леди Гага /39.5 сая ам.доллар/, Селин Дион /37.5 сая ам.доллар/, Шакира /35 сая ам.доллар/ нар багтсан банйа.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button