НИЙГЭМ

Т.Чимгээ: Ц.Амгаланбаатар Э.Бат-Үүлийг захиалагч гэж мэдүүлсэн байдаг

Өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэг удаан хугацааны дараа үзэгчдэд хүрч, ярилцлагын зочноороо С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээг урьсан. Харин Т.Чимгээ эрүүдэн шүүгдэж байх цаг үе болон хэрэгт буруутгагдаж байсан цаг үеийнхээ талаар зарим онцлох зүйлсийг ярьсан.

Тухайлбал, хамгийн анх Т.Чимгээг С.Зоригийг хөнөөсөн гэж мэдүүлсэн этгээд болох Ц.Амгаланбаатарыг “Хэргийн захиалагч бол Э.Бат-Үүл. Тэр мөнгө өгсөн” гэж мөн мэдүүлэг өгсөн байдаг хэмээсэн. Үүний хариуд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр “Найз нь тэснэ ээ, С.Зориг оо” гэж жиргэсэн байна.

Цаашлаад Т.Чимгээгийн ярилцлагын ерөнхий агуулгууд эрүүдэн шүүлгэж байсан гэх орчин нөхцөл, дарамт шахалтуудад чиглэж байв. Мөн, Т.Чимгээ охиныхоо осолд орж, нас барсан хэргийг эл асуудалтай холбож, харддагаа илэрхийлсэн юм.

Гэвч тэрбээр цагдаагийн байгууллагад охиныхоо хэргийг шалгуулахаар хандахад, холбогдох прокуророос “Боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн талаар онцолсон. Энэ нь шинэ мэдээлэл байлаа.

Өдгөө С.Зоригийн хэргийг шалгахаар ТЕГ-ын дэргэд ажлын хэсэг байгуулагдаад буй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул тэд хорих ялаас түр чөлөөлөгдөөд буй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үзэгч
Үзэгч
10 сар 2, 2021 13:52

Ийм хүнээр ийм юм яриулаад байж байдаг, үнэхээр харамс�##�тай

Зочин
Зочин
10 сар 2, 2021 14:14

Эрүүгийн элементүүдийг ингэж зурагтаар гаргаж дураар нь дургиулж муухай бохир улс төр хийхээ больж үнэн зөв шийдвэр гаргадаг бололцоог хууль хүчнийхэнд олговол яасан юм бэ.

Зочин
Зочин
10 сар 2, 2021 14:19

arai hudlaa shiidsen bnalee ezniig ni oloo

Зочин
Зочин
10 сар 2, 2021 17:38

ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХЭРЭГ ШҮҮ ХЭН Ч ИЙМ ЗОВЛОНГ ТУУЛАХ БАЙСАН ШҮҮ АН ЭРХ МЭДЭЛТЭЙ ҮЕДЭЭ

Зочин
Зочин
10 сар 2, 2021 18:55

Амг�##�анбаатар ялтны үгээр шийддэг болоо шив

Үнэн
Үнэн
10 сар 3, 2021 00:32

МАХН 1937 онд ард түмнийг хэлмэгдүүлсэн гэж Бат-Үүл, Элбэгдорж хоёр ярьж гарч ирсэн мөртлөө өөрсдөө энгийн ядарсан иргэн Чимгээ нарыг хэлмэгдүүлэн, Манжийн үеийн эрүүдэн шүүлт явуулж байгаа нь ой гутмаар. Хурц, прокурор Эрдэнэбат нар Элбэгдоржийн тушaaлаар архичин бөбө хүмүүсийг гэрч хэмжээн сонгож, энэ хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн АН 1937 оны МАН нар яг адил дарангуйлагчид, яргачид юм байна.

зочин
зочин
10 сар 3, 2021 18:39

Энэ яриагаараа энэ Чимгээ гэгч новш өөрийгөө �##�уурчин гэдгээ дахин бат�##�ж өглөө. Тэр нүүр царай, яриа бүх л байдлаараа �##�уурчин мөн. Манай тагнуул маш сайн ажиллажээ.

Холбоотой мэдээ

Back to top button