НИЙГЭМ
ТЦА: Уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөв
Хичээлийн шинэ жил болон "Хүй 7" худагт зохион байгуулагдаж байгаа "Халх гол"-ын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан бэсрэг наадам болж байгаатай холбоотойгоор өнөөдөр /2019.08.28/ нийслэлийн замын ачаалал эрс нэмэгджээ.
Яг одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөөнөөс баруун тийшээ явж байгаа чиглэлийн төгсгөл Офицеруудын ордон хүрсэн байна. Мөн Нарны зам болон бусад замууд ачаалал ихтэйгээр хөдөлгөөн үргэлжилж байна. Нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар Уулын зам болон Их тойрууг сонгож хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.