
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ. Өчигдөр УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт болсонтой холбогдуулж, тус байгууллагаас сонгуулийн нийт дүнг танилцуулав.
Үүгээр Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсоныг мэдэгдлээ.
-Санал хураалтын өдөр цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээллүүдийг танилцуулаач?
-Аравдугаар сарын 10-ны өдрийн санал хураалтын өдөр багагүй санал, гомдлууд цагдаагийн байгууллагад ирж, шалгагдсан. Харин 16-ны өдөр ямар нэг гомдол, мэдээлэл ирээгүй.
Уг асуултад СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нэмэлт хариулт өглөө.
Тэрбээр “Нөхөн сонгуулийн 10 болон 16-ны өдөр болсон санал хураалтын үеэр нийт 62 дуудлага, мэдээлэл ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шийдвэрлэх эрхгүй байдаг. 17-ны өдрийн байдлаар тэдний нэгээс бусдыг нь шийдвэрлэж дууссан байна. Мөнгө тараасан гэх мэдээлэл хүлээж авсан. Түүнийг шалгаад, зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.