УЛС ТӨР

Г.Амартүвшин: ХХБ-ны эзэмшигч ХААН банкны хувьцааг авсан нь хууль бус юм биш үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Хаан банкны хувь эзэмшигчийн асуудлыг сөхөж асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Гарч байгаа койнуудын аль нь блокчэйн дээр үндэслэсэн, аль нь хөөсрөл гэдэг дээр мэдээлэл өгөх шаардлагатай. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо илүү чанга дугармаар байна. Эрсдэлтэй, хариуцлагаа өөрсдөө үүр гэсэн хариулт өгмөөргүй байна. ХААН банк санхүүгийн зах зээлийн дангаараа 40-өөс илүү хувийг эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банкны эцсийн эзэмшигч нь ХААН банкны хувьцааг худалдаж авсан бол Банкны тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Сошиалаар яваад байгаа мэдээлэл үнэн үү гэдэг дээр хариулт өгмөөр байна. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх гээд байна уу” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
11 сар 4, 2021 15:09

Yu gejdee hug shuun! Chadal ni baiwal awag l dee. Chi henii hun yum be?

Холбоотой мэдээ

Back to top button