Я.Содбаатар: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирсан удаа огт байхгүй

Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд "Ойн салбарын үндэсний чуулган”-ы "Ойжуулалт, нөхөн сэргээлт” салбар хуралдаан болж байна.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас ойн модыг булгалан авч, ирж суулгаж буй гэх асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дараах хариулт өглөө.
Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мод булгалж авч ирж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ бол жил болгон хийх ёстой ойн салбарын технологийн ажил. Өөрөөр хэлбэл, Шигүү ойг саармагжуулж сийрэгжүүлдэг ажлыг хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг таван ААН-д ийм зөвшөөрөл өгсөн байсан. Гэхдээ тэр ААН нь хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, сийрэгжүүлэх ёстой талбайдаа ажилласан уу зэргийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр асуудал. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод булгалж авчирч, тарьсан удаа огт байхгүй. Ийм зүйлийг хийхгүй” хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.