НИЙГЭМ

Эрхүүгийн үерт нэрвэгдэгсдэд тусалсан Монгол иргэдэд шагнал гардууллаа

ОХУ-ын Эрхүү мужид болсон үерт нэрвэгдсэн хүмүүс, хүүхдүүдэд дэмжин туслаж, хүмүүнлэгийн сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн Монгол иргэд, манай улсын зарим байгууллагын төлөөллийг ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагаас өнөөдөр шагналлаа.

Шагнал гардуулах ёслол ГХЯ-нд болсон бөгөөд шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлалын хүрээнд манай улсад ирээд байгаа ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова гардуулсан юм.

“Россотрудничество” агентлагийн “Энхтайван, найрамдал, хамтын ажиллагааны төлөө” медалиар сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан “Номадс” группийн ерөнхийлөгч М.Есөнмөнх, “Найрамдал, хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын албаны дарга С.Бат-Эрдэнэ, Монголын Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү, Эрхүүд төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Зундуйжамц, Эрхүү хотод төгсөгч монгол оюутны холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалан нарыг шагнасан юм.

Мөн хүмүүнлэгийг үйл ажиллагаанд идэвхтэй хамтран оролцсон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэн, ОХУ-д төгсөгчдийн хамтын ажиллагааны холбооны тэргүүн М.Түвшинтөр нарыг “Россотрудничество” нийгэмлэгийн хүндэт дипломаар тус тус шагналлаа.

ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова шагнагсдад хандан хэлэхдээ, “Байгалийн гамшиг, усны үерт нэрвэгдсэн Эрхүү мужийнхны зовлонг сэтгэлээрээ хамт байж хуваалцан,  сэтгэл санааны болон материаллаг эд зүйлээр дэмжин туслаж сайн санааны, хүмүүнлэгийн үйлсийг санаачилж зохион байгуулсан та бүхэнд, Монголын залуучууд, ард түмэнд, идэвхтэй дэмжин ажилласан Монгол Улсын төр, засгийн удирдлагад гүн талархалаа дэвшүүлж буй”-гаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button