Нийгмийн

Элийрэгч Ц.Уянгад В.Путины айлчлалыг шүүмжилсэн хэмээн цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэжээ

Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсний төлөө Тагнуулын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид Ц.Уянгыг мэдүүлэг өгөхийг шаардсан хэмээн шаардсан байна.

Тодруулбал, 2019.09.02-ны орой цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат Ц.Уянгыг гэрээс нь дуудаж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Хариуд нь тэрбээр "Би ямар зүйл буруу хийсэн бэ? хуулийн үндэслэлээ хэл' гэхэд цагдаа "муу зүйл бичиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн учраас' гэжээ. Тэрбээр "ажлын цаг дууссан учир мэдүүлэг өгөх боломжгүй' гэхэд цагдаа "Танай гэрийн чинь цонх гэрэлтэй байна. Хурдан гарч ир' хэмээн шаарджээ.

Ц.Уянга цааш ярихдаа "Уг нь Монгол Улсын иргэн өөрийн хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхтэй. Би үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичээгүй, бас Путины амь насанд халдана гэж заналхийлээгүй шүү дээ.

Миний шүүмжилсэн шалтгаан бол манай орон өнөөдөр Оросын автономит улс шиг байдалтай байна. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж болно, тэмдэглэх ч ёстой. Гэхдээ тусгаар тогтносон улс орон руу байлдааны техник хэрэгсэл оруулж, буудлага хийж, үүгээр зогсохгүй нийслэл хотын дээгүүр байлдааны онгоц нисгэж байгаа нь зохисгүй зүйл. Нийслэл хотын дээгүүр гадны улсын байлдааны онгоц нисэхийг хориглосон заалт Үндсэн хуулинд байгаа шүү дээ' хэмээн ярилаа.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг шүүмжилсэн иргэн Г.Ганбатыг гэртээ эзгүй байх хойгуур нь тагнуулын ажилтнууд гэрт нь ирээд явжээ. Тэрээр мөн л нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг нэгэн. Гэтэл түүнийг эзгүй хойгуур “хоёр орны дипломат харилцаанд халдахыг зогсоо” хэмээн хүүхдэд нь захиад явсан байжээ.  

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Эсэргүү гичий

Сонирхогч
Сонирхогч
Reply to  Иргэн

Орос зэвсгээс биш хятад хүнснээс л аюуул гарандаа

Зочин
Зочин

Барууны эсвэл хужаагийн бууны нохой л байх даа

Зочин
Зочин

бууны нохой л байх даа

иргэн
иргэн

Үг хэлэх ч аргагүй болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button