НИЙГЭМ
“Coal Mongolia-2019” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэн өчигдөр “Шангри-Ла” зочид буудалд эхэлсэн. Тус чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Ес дэх удаагийн тус чуулга уулзалт, үзэсгэлэнг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулж байгаа билээ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.