Сурвалжилга, Нийтлэл

БИЧИЛ СУДАЛГАА: Иргэдийн 40 хувь нь айл хэсээгүй бол 60 хувь нь золгохдоо үнсүүлжээ

Монголчууд коронавируст цар тахлын улмаас Цагаан сарын баярыг хоёр жил өнжсөн. Харин энэ жил тодорхой хорио, хязгаарлалт байхгүй тул иргэд өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэж байна.

Тэгвэл 17-р жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн шинийн 1-нд иргэд ямар хүрээнд баяраа тэмдэглэснийг бяцхан судалгаа явуулж, тодрууллаа. Үүнээс харахад, судалгаанд оролцсон хүмүүсийн 57.1 хувь нь баярын ширээгээ цомхон, ууц тавилгүй зассан бол 46.5 хувь нь 1-2 айлаар л оржээ.

АСУУЛТ 1: Та гэртээ Цагаан сар тэмдэглэсэн үү?

Уг асуултад хариулсан хүмүүсийн 79.1 буюу 80 орчим хувь нь Цагаан сар тэмдэглэжээ. Үүгээр таван хүн тутмын нэг нь Цагаан сар тэмдэглээгүй гэсэн арифметик тооцоо хийх боломжтой.

АСУУЛТ 2: Баярын ширээгээ хэрхэн зассан бэ?

Энэ асуулт мөн хоёр хариулттай. Иргэд цар тахал гарахаас өмнөх үеийнх шиг элбэг хангалуун ширээ засав уу, эсвэл ууцгүй, цомхон байдлаар бэлтгэв үү.

Үүн дээр нэг их хол зөрсөн ялгаа гараагүй ч судалгаанд оролцогчдын 57.1 хувь нь "Цомхон, ууц тавиагүй" гэсэн хариултыг сонгосон байна. Цомхон хувилбарыг сонгосон иргэд талаас илүү хувийг эзэлж байгаа аж.

АСУУЛТ 3: Айл хэссэн үү, хэдэн айлаар орсон бэ?

Уг асуулт иргэд хэр зэрэг айл хэссэнийг тодруулах зорилготой. Тэгвэл судалгаанд оролцогчдын:

  • 37.2 хувь нь айлаар ороогүй
  • 46.5 хувь нь 1-2 айлаар л орсон
  • 11.6 хувь нь 2-5 айлаар орсон
  • 4.7 хувь нь 5-аас дээш айлаар орсон гэж хариулжээ.

АСУУЛТ 4: Хувцаслалтдаа хэрхэн анхаарсан бэ?

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 55.8 хувь нь энгийн, цэвэрхэн хувцаслажээ. Харин 32.6 хувь нь гоёлын дээл өмссөн бол үлдсэн хувь нь "Хувцаслалтдаа анхаараагүй" гэж хариулжээ.

АСУУЛТ 5: Цахимаар золголт хийсэн үү. Хэдэн удаа вэ?

Харин энэ асуултад 46.5 хувь нь цахимаар золголт хийгээгүй гэж хариулсан байна. Энэ нь дийлэнх олонх юм. Харин 1-2 удаа цахимаар золгосон нь 30.2 хувь, 2-5 удаа нь 7 хувь, 5-аас дээш удаа нь 16.3 хувь байна. Үүнээс иргэд энэ жил цахимаар золгохоос татгалзах хандлагатай байсныг харж болохоор.

АСУУЛТ 6: Золгохдоо үнсэж, эсвэл үнсүүлсэн үү?

Халдвар тархах эрсдэлээс сэргийлэх үүднээс золгохдоо аль болох үнсэж, үнсүүлэхгүй байхыг эрдэмтэд сануулаад буй. Тэгвэл иргэдийн 60.5 хувь нь энэ сэрэмжлүүлгийг дагаагүй, үнсэж эсвэл үнсүүлж золгожээ. Харин 39.5 хувь нь үүнээс татгалзсан байна.

АСУУЛТ 7: Хөөрөглөх саналд татгалзсан хариу өгсөн үү?

Хөөрөглөх нь ч мөн дээрхийн адил халдвар авах эрсдэлт зам. Тэгвэл үүн дээр татгалзсан хувь нь улам багасаж ирж байна. 27.9 хувь нь л хөөрөглөх саналаас татгалзсан бол үлдсэн 72.1 хувь нь татгалзах зүйлгүй хөөрөглөжээ.

АСУУЛТ 8: Энэ жилийн Цагаан сар урд жилүүдээс юугаараа ялгаатай болсон бэ?

Энэ задгай хариулттай асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь "Цомхон, амар боллоо" гэж хариулсан байна. Мөн "Цар тахал гарахаас өмнөх үеэс ч өргөн дэлгэр боллоо" хэмээсэн 1-2 хариулт ч байгаа юм. Эдгээрээс онцлох хариултуудыг эш татъя:

  • Хүлээлт өндөр байсан, гоё байна
  • Хүмүүс цомхон тэмдэглэдэг болж. Баярын ширээгээ ч боломжийн зардлаар засахад анхаардаг болжээ
  • Цомхон боллоо. Нэг айлдаа хууч хөөрч байгаад л харилаа
  • Зөвхөн чухлыг гэдэг шиг гол хүмүүстэйгээ л уулзсалдсан нь сайхан байлаа
  • Юмны үнэ нэмэгдсэн
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2022 10:41

Би лав айл хэсч үнсүүлсэн

Хакуна
Хакуна
2 сар 3, 2022 10:46

ОРон нутаг л золголт ихтэй байгаа даа

Зочин
Зочин
2 сар 3, 2022 11:02

Аав,ээждээ үнсүүлдэггүй монгол хүн байх уу?

ЗочинТ
ЗочинТ
2 сар 3, 2022 12:18

үнсэнэ гэдэг маш заваан, ёсолж байхад л болоо шүүдээ

Зочин
Зочин
2 сар 3, 2022 13:31

Битгий худлаа шаа �########�й.

Зочин
Зочин
2 сар 3, 2022 15:58

Өмхий үнэртсэн жингэр,�########�нүүдээ битгий худлаа шаа.

Яллагч
Яллагч
2 сар 3, 2022 16:51

Үхэр Монглчуудаа гж...яг үхэр шгээ зөрүүд гдэг нь...

Зочин
Зочин
2 сар 3, 2022 16:58

Зарим нэгэн бүр хөөрхөн хүүхний уруул дээр нь үнсэх гэж б�##�айрдаг шүү.

Зочин
Зочин
2 сар 3, 2022 17:08

2-3 айлаар зочилсон, 4-6 айл хүлээн авсан. Өргөн тэмдэглэж байна

Уншигч
Уншигч
2 сар 4, 2022 14:06

Ахмадууддаа үнсүүлж байна гэж х�##�двар тараагаагүй бол яах вэ хэцүү өвчин шүү

Бадарч тахар
Бадарч тахар
2 сар 4, 2022 20:12

Хойтон бүр цомхон болоод тэрнээс хойш сонирхлоороо болно

Зочин
Зочин
2 сар 5, 2022 09:16

Настай хүмүүс үнсэх, хөөрөглөхөд татг�##�заж чадаагүй ээ. Эвгүй юм бна. Үнсүүлж,үнсэж, хөөрөглөж л орхисон. Гэхдээ урьдчилж ярьж очиж болох эсэхээ хэлж ковидын сэжиг бгаа т�##�аар бол асууж лавлаж байж очсоон.

Холбоотой мэдээ

Back to top button