НийгмийнЯрилцлага

Жолооч Ж.Ганзориг: Зургаан хүүхдээ тэжээх гэж 135 саяар зээлж авсан машин минь шатчихлаа

Өнгөрсөн баасан гарагт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд ачаа тээвэр зөөж байсан шаланз маркийн автомашин шатаж, дотор нь байсан арван хүний ачаа үнс болов. Энэ явдлыг холбогдох мэргэжилтнүүд мөрдөн шалгаж, галын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна.


Эх сурвалжуудын мэдээллээр эл хэргийг өс хонзонгийн сэдлээр тээврийн хэрэгслийг галдан шатаасан байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг мэдээлэлд дурдахдаа жолоочоос гадна замд дайгдан явсан Г гэгчийг ачааны эзэд хардаж буйг тодотгосон билээ. Тэгвэл энэ удаад гал түймэрт эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон жолооч Ж.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

-Гал гарах үед таныг согтуу байсан гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ?

-Тухайн үед ямар нэгэн согтууруулах ундааны төрлийн зүйлийг хэрэглээгүй. Тээвэрт явж байхдаа тийм зүйл хэрэглэж болохгүй шүү дээ. Олон хүний эд хөрөнгө тээж яваа хүн чинь хариуцлагатай байхгүй бол болохгүй. Түүнээс гадна ер нь ар гэрээ авч явдаг эр хүн архи уухыг хэрэг байхгүй.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-Хоёрдугаар сарын 17-ны орой Эрээнээс вагоноор ачаа орж ирсэн. Тэр ачааг шөнөдөө тээвэрлээд 03 цагийн үед Замын-Үүдээс хөдөлсөн. Тээвэрт явахдаа үргэлж сэлгээний жолоочтой явна. Хол тээвэр учраас ээлжилж амардаг. Бүх цаг хугацаанд хоёр жолооч кабинд явдаг ч тухайн үед тэр ачааг хариуцсан хүн бидний машинд дайгдан хот явахаар болсон. Хоёрдугаар сарын 18-нд буюу тээвэртээ гараад 10 цагийн дараа өдрийн 13 цагийн үед машины цонхонд сааралтаж харагдсан. Цасгүй үед юу цайрч харагддаг билээ гэтэл шингэн утаа машинаас маань савсаж байв. Буугаад шалгатал ачааны гол хэсгээс гал гарч байгааг мэдсэн.

Тэгээд л галыг нь унтраая гэж зүтгээд дээл хувцсаараа дараад дарж үнэхээр барсангүй. Гал гэдэг чинь айхтар хүчтэй, амар унтардаггүй юм билээ.

-Галын хор байсан уу?

-Байсан хоёр галын хороо цацсан ч унтраагүй. Унтрахгүйг нь мэдээд хүмүүсийн нэг ч гэсэн хайрцагтай ачааг буулгая гэж ум хумгүй авирч, ухаж төнхсөн. Улаан гал өөдөөс дүрэлзэж байсан ч би тэр үед ухаан жолоогүй байсан. Нөгөө ээлжийн жолооч нэг мэдсэн хөлөөс угз татаад "Хүүе ахаа, өөрийгөө бод. Үхэх нь байна" гэхэд л улаан галд орсон байснаа мэдсэн. Бас хажуу замаар зөрж өнгөрсөн хүмүүс бууж ирээд ачаа барааг маань зөөлцөж тусалсан юм билээ. Тэрийг ч мэдэх сөхөөгүй байсан. Гал дүрэлзээд дууссаны дараа гарын шуу янгинаад байхаар нь хартал гар маань ч хувцас маань ч түлэгдсэн байв.

-Одоо таны бие ямар байна вэ, түлэнхийн зэрэг тогтоолгосон уу?

-Галын угаарт хордсон бололтой толгой их өвдөж, үе үе ханиалгаж байгаа. Бие нэг л тавгүй байна. Энэ зэргийг яах вэ гээд орхихоор сэтгэл зүй минь их хүндхэн байна шүү. Хүмүүс намайг их л дэвсэлж цахим орчинд бичжээ. Намайг согтуу байсан, мөрийтэй тоглоом тоглодог байсан гэж зарим сэтгүүлчид ташаа мэдээлжээ. Энэ их хохирол, сэтгэл санааны балмагдсан үед тийм зүйл уншихаар зүрхэн дээрээ дэвсүүлэх шиг л болдог юм байна. Энэ ташрамд хэлэхэд би үнэхээр согтуу байгаагүй. Би үнэхээр хариуцлагыг эрхэмлэдэг хүн гэдгээ тодотгоод хэлж болох уу. Намайг нэг ч болов хүн "Согтуу байгаагүй шүү дээ, мөрийтэй тоглоом тоглодоггүй ээ" гээд хэлээд өгөөсэй. Үүнийг их горьдож байна. Галд хохирсноос илүү сэтгэл санааны дайралтад л би шатаж, цөхрөх нь. Хань ижил, найз нөхдөөс бусад хүмүүс яагаад ингэж дуулиан дагаж дэвслээд байгааг ойлгохгүй байна.

-Танай кабинд дайгдаж суусан Г гэгч иргэнийг тухайн галыг тавьсан гэх хардлага гарсан. Учир нь урд шөнө нь ачааны жинхэнэ эзэдтэй маргасан улмаар өс хонзонгийн сэдлээр гал тавьсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тэр хүн машин дотор ямар хандлага үзүүлж байсан бэ?

-Хүнийг шууд тэгж хэлж болохгүй ээ, дүү минь. Тэр хүн машинд маань суухдаа жаахан балгачихсан байсан нь үнэн. Нөгөө ээлжийн жолооч бид хоёрт хар буруу санахааргүй хүн байсан. Гэмгүй явсаар байгаад л Багахангай хүрсэн.

Ачааны эзэдтэй маргалдсан байсан ч бидэнтэй бол зүгээр л харьцаж байсан. Тэр хүмүүсийн хоорондын асуудал, нарийн ширийнийг нь мэдэхгүй юм.

-Таны машинд ямар нэгэн гэмтэл байсан уу?

-Машин маань орж ирээд удаагүй шинэ тэрэг. Тиймээс ихэд хайрлаж, сэв зураас ч гаргалгүй гамнадаг. Нэг л юм нь болохоо байчихвал бусад нь дагаад гэмтчихнэ гэж боддог учраас үзлэг оношлогоонд хэвийн ажиллагаатай байсан ч үзүүлчихдэг. Ямар ч асуудалгүй тэрэг байсан.

-Таны машинд асуудал байхгүйгээс гадна тэр хүн буруугүй гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл гал хаанаас, юунаас авалцсан юм бол?

-Тэрийг л ёстой гайхаад, бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч болж байна. Машин бол үнэхээр асуудалгүй. Би өөрөө 2014 оноос Замын-Үүдийн каргоны тээвэрт явж байгаа. Бусад хүмүүс тээвэрт явж байхдаа алдаж онож байгааг хажуунаас нь хардаг учраас машинд бага ч гэмтэл байлгаж болохгүйг сайн ухамсарладаг.

-Галд шатсан шаланз таны нэр дээр байдаг уу эсвэл ямар нэг байгууллага дээр үү?

-Ачаа тээвэр хийгээд амьдралаа залгуулж болох юм байна гэж бодоод машинаа зээлээр 135 сая төгрөгөөр авсан. Банк бус болон Хаан банк, Төрийн банкинд өртэй. Машинаа аваад дөнгөж нэгхэн сарын зээлээ төлөөд байсан. Энэ тээврээ аваад хоёр дахь сарынхаа зээлийг төлнө дөө, илүү гарсныг нь үр хүүхдүүддээ хураана, ханьдаа зарцуулна гээд их юм бодчихсон байсан.

Миний өр шир 200 гаруй сая төгрөг үлдсэн. Дээрээс нь орлого залгуулж амь зуулгах машин ч үгүй хоцорлоо.

-Ам бүл хэдүүлээ вэ, гэр бүл нь галд өртсөнийг мэдээд бас хүндхэн байна уу?

-Би зургаан сайхан үртэй. Том хүүхэд минь 26 настай. Хоёр ихэр үр минь ой хүрээгүй байгаа. Бид тээвэрт яваад мөнгөө хурааж байгаад түрээсийн байрнаас гарч өөрсдийн байртай болно гэж мөрөөддөг байсан. Үр хүүхдүүдээ сайхан сургуульд сургаж, тэднийхээ төлөө үнэхээр зорилготой тэмцэж өдий дайнд хүрч зээлээр машин хүртэл авсан. Одоо мөрөөдөл маань бүүр холдчихлоо. Гэхдээ болно доо, болно. Энэ мэдээг дуулсан хамаатан садан, ах дүү үр хүүхдүүд маань яваад очъё л гэцгээж байгаа. Тэдэндээ төвөг болоод яах вэ гээд дуудаагүй. Хадам аав, ээж маань асуудлаа цэгцэлчхээд ирж сэтгэл санаагаа амар байлгаж хөдөө амраарай гэсэн. Миний төрсөн ээж бурхны оронд байгаа. Аав минь даралт нь ихэсдэг учраас ийм зүйлд өртсөн тухайгаа бүрэн гүйцэд хэлж чадаагүй. Сэтгэл нь өвдчих вий гэж санаа зовоод байгаа.

-Галаас хойших өдрүүдийг хэрхэн давж байна вэ, Монгол түмэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Хөдөөнөөс дүү нар хоол ундны мөнгө явуулсан. Гэхдээ хоолойгоор хоол давахгүй үе гэж энэ юм байна. Шөнө ч унтаж чадахгүй байна. Нойр хүрэхгүй байгаа. Урд шөнө шатсан чиргүүлийнхээ хавь орчныг цэвэрлэж, хаягдлуудыг түүж яваад үүрээр хотод орж ирсэн. Энд таньж мэдэх хүн байхгүй ээ. Улаанбаатар хотод усанд орж авъя гээд л явж байна. Монгол түмэндээ хандан, хатуу үгээр битгий хэмлээрэй гэж л хүсье дээ.

Гал түймрийн гэнэтийн аюулд өртөж амьжиргаа залгуулдаг машингүй болж, мөн их хэмжээний өртэй үлдсэн зургаан хүүхэдтэй Ж.Ганзоригт туслахыг хүсвэл 5380035851-Хаанбанкны дансанд хандив өргөөрэй.


ӨМНӨХ КОНТЕНТ: Шатсан ачаа: "Чадна даа, харж л байгаарай" гэж зурвас илгээсэн эр галын үеэр инээж хөхөрч байжээ бичвэрийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2022 08:34

Нэг айлын амьдр�##� хэцүүджээ

зочин
зочин
2 сар 22, 2022 08:36

Ийм том машинтай байж г�##�ын хор авч явдаггүй ямар хариуцлагагүй хүн бэ? ГАЛЫН ХОР 2-3 ыг авч явсан бол хүмүүсийг болрн өөрийгөө хохиролд оруулахгүй шүүдээ.ХЭТ ШУНАХ ИХ АЮУЛТАЙ

Зочин
Зочин
2 сар 22, 2022 15:05
Reply to  зочин

2 бсан ч унтрааж хүчрээгүй гэж байна

Зочин
Зочин
2 сар 22, 2022 10:12
Reply to  зочин

Хрёх хор бсан хэрэглээд дууссан яаж хүрэхэв дээ биигий хүн буруутга.

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:29
Reply to  зочин

2 iig avch yavaad duussan gej bga biz de oilgoj unshaach

Zochin
Zochin
2 сар 22, 2022 09:13
Reply to  зочин

Medeegee sain unsh. unshaad oilgodoggui yum uu?
2 udaa galiin hor tsatsaad untraagui geed bichsen bna shuu dee!!!

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:34

Хөөрхийдөө энэ чинь бидний монголчуудын маань нэг эс ширхэг нь шүү дээ. Энэ жолоочид туслацагаая. Амьдрах гэж яваа хүн архи уусан гэдэг худ�##�аа гэсэн шүү. Ачаа дундаасаа шатсан гэдэг нэг учир бнаа. Т

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:35

Хөөрхийдөө хүмүүс туслаасай мөнгө цуглуулаад өгөх юмсан

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:35

xvmvvs mini xanidiw uguurei bayn boloo

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:35

xuurxiiduu xetsvvn be neeree

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:36

yamar hetsuu baigaa boloo

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:36

шатаасан хүнээр төлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:36

hetsuu yumaa

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:37

Handiw uguh yumsan

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:37

Харамс�##�тай юма

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:37

Хөөрхийдөө хэцүү л байгаашдээ.
Монголчууд минь бие биенээ хэмлэж муулхаа больцгоо л доо.
Энэ хүнийг тайван байлгаач.

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:51

Бас л нэг амьдрах гэж зүтгэсэн эр хүн б.н адилхан байж нэгнээ янз янзаар б итгий бич

Зочин
Зочин
2 сар 22, 2022 09:59

Iim l ved tuslah heregtei 5 ch 5dahgvi manaihan chin uul ni neg vee boduul bas sain vils.g ih demjdeg bol.d bgaa shd galiin dol oodoo bvh um saihan bolnoo 6 hvvhediin zaya tvshih bh

Тэ ы
Тэ ы
2 сар 22, 2022 10:06

Хөөрхий минь хүний л амьдр�##� хэд гурван төгрөг олох гээд л явсан байхдаа

Irgen
Irgen
2 сар 22, 2022 10:56

Iim uyed ni huniig bitgii baalj bgaach de. Bidnii l adil amidrah gej yavaa negen shuu de. 6 huuhdiin etseg hun. Handiv ogye.

Нараа
Нараа
2 сар 22, 2022 11:41

Бараа дундаасаа шатсан гэхээр машинаас үлдээгүй ч юм шиг. Шатамхай хийн бараа зөөж явсын бол уу

Зочин
Зочин
2 сар 22, 2022 15:06

Лизингийн машин даатг�##�тай. Нээх санаа зовох юм байна уу даа.

даатгал
даатгал
2 сар 22, 2022 15:32

даатг�##�тай бол даатг�##�д ханд ачаа тээврийн тээврийн хэрэгслийн даатг�##�тай юу та

Дорж
Дорж
2 сар 22, 2022 19:19

Монгол хүмүүс ямар хог шаар болсон нь энд бичсэн хүмүүсийн мэдээллийг хараад харамсах юм.

Haha
Haha
2 сар 22, 2022 21:47

Mungutei piz daa ve

Шатаасан эзнээс нь ав. Согтуу зорчигч.
Шатаасан эзнээс нь ав. Согтуу зорчигч.
2 сар 23, 2022 01:27

Согтуу зорчигчоосоо ав. Барааны эздийг сүрдүүлээд зогсохгүй бараатай нь хамт явж байна гэдэг бол САНААНДГҮЙ ҮЙЛДЭЛ биш. Цагдаа нар учрыг нь олох байх. Даатг�##�даа ханд, Хэрэв согтуу зорчигч зориуд г�##� тавьсан байв�##� даатг�##� төлөхгүй л болов уу.

irgen
irgen
2 сар 23, 2022 10:23

daatgal bas dahin daatgal, orchin ued iim yum medehgui ee

Зочин
Зочин
2 сар 23, 2022 10:46

Энэ хүнд чанах чинээгээрээ тусльяа Монголчуудаа.Нэг хүн 1000 төг .

Ganbold
Ganbold
2 сар 25, 2022 09:37

iim ved ni bie biedee tusalj chadahgvi goloo tsohimoruud duugvi z##lchih. ter Chechend naizdaa tuslahaar ywj ochson zaluug daisan ni hvrtel bishirseng olood unshchihaarai

Холбоотой мэдээ

Back to top button