НИЙГЭМСошиал трэнд

Дуучин Т.Дэлгэрмөрөн "Түндэмүн” захын гадна дууны тэмцээн зохион байгуулжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн гэргий Солонгон-Ааштын хамт БНСУ-ын Түндэмүн захын гадна байрлалтай "Монгол Таун”-ы ойролцоо "Хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн зохион байгуулжээ. Энэ талаар тэрбээр өөрийн нүүр хуудаснаа,

"Уран бүтээлч биднийхээ дуу хуурыг "хэн сайн дуулах вэ?” хүрээнд зохиогдсон арга хэмжээнд олон сайхан залуус зориг гарган оролцлоо.
Энэ өдрийн зохион байгуулсан арга хэмжээнд маань н.Булгансайхан хэмээх хийморьтой эр бусдыгаа манлайлан хошуучилж "Тэнгэрийн бүсгүй" дууг надаас сайхан дуулж, энэ сарын 14-нд буюу нөгөөдөр зохион байгуулагдах "WE LOVE MONGOLIA-3” шоу тоглолтын урилгаар шагнагдаж арга хэмжээнд оролцсон бүх залуус зохион байгуулагчийн гарын бэлгээр ийнхүү ургацын баярын шоу гараагаа эхлүүллээ.

Маргааш өдөр сүүлчийн арга хэмжээтэй тул миний олж хараагүй, сонсоогүй цоглог хүчтэй залуус энэ арга хэмжээнд маань өргөнөөр оролцож, баяр наадмаа улам дэлгэр сайхан дурсамжтай үргэлжлүүлээрэй.
Та бүхнийхээ ажил амьдралын төлөөх хичээл зүтгэлд чинь багахан боловч урам зориг хайрласан МУСТА, Алтан гадас одонт дуучин Т.Дэлгэрмөрөн&Солонгон аашт.
Маргааш орой Япон улсаас POP DIVA,МУСТА С.Наран дуучныгаа миний бие Солонгос улсад тосож угтах тул сонирхолтой санагдаж байгаа.
С.Наран дуучны хоолойн цар хүрээг хэнтэй ч зүйрлэшгүй тул агуу дуучин эгчийгээ Майкл Жексон шиг тосож шоконд оруулна аа” хэмээн бичсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button