Нийгмийн

АНУ: Беларуст нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байна

АНУ-ын Цагаан ордон Беларусийн хийж буй бүх үйлдлийг анхааралтай ажигласаар байгаа тухайгаа мэдэгджээ. Ингэхдээ тус улсын цэргийн арми ОХУ-ын талд зогсож Украин руу довтлох, хүч хавсрах юм бол тус улсад нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаа аж.

ОХУ Украин руу довтлоход Беларус хилээрээ нэвтрүүлэх зэргээр ОХУ-ын үйл ажиллагааг ихээхэн дэмжээд байгаа билээ. Энэ ажиллагаагаа ч гэсэн үргэлжлүүлсээр байвал АНУ-ын зүгээс тавих хоригуудыг улам чангатгах тухайгаа онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button