ТАНИЛЦ: Ачилтын компанийн эзэд ЗГХЭГ-т “ажиллаж”, ломбардын бизнес давхар эрхэлдэг
Уг нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад түр болон удаан зогсох хориотой газар зогссон автомашинуудыг ачих нь нэмэр тусаа үзүүлдэг. Гэхдээ ачилтын компаниудын ёс зүй, хариуцлагын асуудал сүүлийн жилүүдэд яригдах болсон. Хэт мөнгөний төлөө шунаж, ачих автомашин “ангуучилж”, дотроо хүүхэдтэй байсан ч ачиж, хүн нь гарч ирээд хөдөлгөе гэсэн ч зодолдож байгаад аваад явчихдаг дүр зургийг бид цөөнгүй харсан.
Тэгвэл ер Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэдэн ачилтын компани байна вэ. Тэдний эзэд хэн бэ. Тэд давхар ямар бизнес, ажил алба эрхэлдэг вэ.
14 ААН-ИЙН ЦААНА 27 КОМПАНИ, ХОРШОО, ТББ
2020 оны эцсийн байдлаарх хамгийн сүүлийн судалгааг авч үзэхэд нийт 14 компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж гэрээ байгуулжээ. Харин ачсан автомашины тоо нэг жилд хоёр дахин өссөн байна. Тодруулбал, 2019 онд нийт 26,837 автомашин зөөн шилжүүлсэн байдаг бол 2020 онд 59,981 болж нэмэгдсэн байх юм.
Тэд 2020 онд нийт 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Эдгээр компаниудын улсын бүртгэл дэх эзэмшигчдийг шүүж үзлээ. Улмаар дараах инфографикийг бэлтгэв.
- Бөмбөлөг дээр нэг удаа дарахад тухайн компанийн эзэмшигч,
- Хоёр дахь удаа дарахад тэр эзэмшигчийн өөр бусад компаниуд гарч ирэх юм.
Ингээд харвал тэдний тал хэсэг нь өөр компани эзэмшдэггүй бол ихэнх нь хоршоотой, авто засвар, сэлбэг хэрэгслийн чиглэлийн компанитай байна. Мөн уул уурхайн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, хүнсний дэлгүүр ажиллуулдаг ч компанитай байх аж. Мөн төрийн албанд ч ажиллаж, ХОМ мэдүүлж байсан эрхэм багтжээ.
Жишээ татахад, “Авто хүч” ХХК-ийн захирлаар Баттөрийн Анхбаяр ажилладаг. Тэгвэл тэр 2020 онд ЗГХЭГ-т “Дэд захирал” гэсэн албан тушаалаар ХОМ мэдүүлж байж. ЗГХЭГ-т одоо ийм албан тушаал байхгүй. Түүнд “Авто хүч”-ээс гадна хэд хэдэн компани бийг инфографикаас харж болно.
Түүнчлэн, “Успех” ХХК-ийн захирал Т.Ариунцэцэг уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирдэг “Даймондпийк”, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Грандойл” хэмээх компаниудтай байгаа нь анхаарал татна.
Харин нэг хүн эзэмшигч хэд хэдэн ачилтын компанид хөрөнгө оруулсан зүй тогтол ажиглагдсангүй.
ЖОЛООЧ МЭРГЭШЭЭГҮЙ, ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН БУС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАДАГ
За, ачилтын компаниуд заавар зөвлөмж, дүрэм журмаа хэрхэн биелүүлдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Улмаар дараах инфографикийг бэлтгэлээ. 2020 оны эцсийн байдлаар шалгалтаар илэрсэн алдаа зөрчлүүдийн бүртгэл.
Дээрхээс харахад "Булган ЖАЦО", "Бат зэв", "Их тээвэр" компаниудад хамгийн их зөрчил илэрсэн байна. Үүнд нь:
- Тээврийн хэрэгслийн 30 хувь нь өөрийн эзэмшилд бус байгаа нь шаардлага зөрчсөн
- Зургаан ААН-ийн 10 жолооч Е ангилалгүй
- Найман ААН-ийн 11 жолооч мэргэшээгүй зэрэг зөрчлийг нэрлэсэн байна.
Тодотгоход, тэд ачилтын талбайн стандарт зэрэг үндсэн шаардлагуудаа хангасан тул тусгай зөвшөөрөл олгодог байна. Яг алдаа зөрчил нь дээрх хэмжээнд илэрдэг аж.
Харин энд иргэдээс ирсэн гомдлын бүртгэлийг компани тус бүрээр дүрсэллээ.
Ажиглахад "Успех", "Батзэв, "Булган ЖАЦО" компаниуд иргэдээс их гомдол хүлээж авдаг аж. Гомдол мэдээллийн дийлэнхийг:
- Тээврийн хэрэгслийн эзнийг гурван удаа зарлан дуудалгүй ачсан
- Байгууллагаар үйлчлүүлэхээр ороод 1 минут болоогүй байхад ачсан
- Зогсохыг хориглосон газар зогсоогүй зэрэг гомдлууд эзэлдэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ачилтын компаниуд дандаа дарга нарын ар т�##�
L a l.riin g###gnuud hoolondoo hahaj uheesei
Юу ч хийхээс буцахгүй хүмүүс ийм ажил хийж байна.
Машиныг нь авч явдаг. Мөнгийг Ломбард нэрээр угааж эргэлтэнд оруулдаг.
Хүрэлсүх Ерөнхийлагчөө та энэ ачилтын компаниудыг болиулж өгөөчээ. Үүний оронд дугуйг нь түгжээд торгуулиа төрдөө төлөөд явья.
Дээрэмчин луйварчин хулгайч нарын увайгүй үйлдлийг таслан зогсоогооч ар т�##�д нь шун�##�тай өрөвдөх нинжин сэтгэлгүй мөнгөний төлөө эхнэр хүүхдээ ч арилжихад бэлэн ийм хогийн хулгайч нар байдаг юм байна.Иргэдээ ачуулах боломж бүү олго тэгэхээр л наадуул чинь тураад үхчинээ эсвэл хулгай хийгээд нэг худагт оччихноо монголчуудаа дээрэмчин хулгайч нараа нухацгааяа
1 минут зогсож болно гэдэг дүрэм байдаг уу ?
Но-той юм �##�га даа. Дүрэм баримтлаад бу�####�д саад болохгүй байв�##� хэн ч таны машныг ачихгүй. Зогсоолгүй бол машин барихаас татг�##�заад яган явж болно. Хот байгуул�##�танд идэвтэй оролцох. Гадаадад болү дугүй ачиж торгуулна . Тэж ярив�##� цагдаа ч биш хот өөрөө торгодог.
Луйвар шун�##� бүхний ард улс төрчид эсвэл эрх мэдэлтэй дарга нар байдаг боллоо ш�##�гах хүн үлдэхнүү
Шун�##�ын дэв болсон ямар аймаар төрийн �##�бан хаагч нэртэй өлөн нөхдүүд вэ? Төрийн �##�ба биш төрлийн мөлжлөг луйврын �##�ба болсон хэдэн шун�##�тай хүмүүсийн хаацайлах газар болж дээ ээ хөөрхий...
Хулгайч даа
Иргэний мэдээлэл ингэж цацаж болдог юмуу хэр зээлтэй юм бол хаанаас авсан юм бол мэдээлэл тавиач хэдэн иргэнийг ямар ямар ажилаар хангадаг юм бол
Хотын төвөөр бүх төрийн үйлчилгээний газрууд байрлуулдагаа болих хэрэгтэй Ажил хөдөлмөр хийж амьдарч байгаа иргэдээ ийм аргаар шулж мөлжих нь нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирнэ
Энэ ачилтын гэдэг хүний өмчид х�##�дсан хулгайч нарыг нэг төр засаг цэгцлэх юмсан. Арай дэндүү бна аа. Ямарч мэдэгдэл хийхгүй сэмхэн хүний өмчинд дур зоргоороо х�##�даж бна. Үнэхээр торгож арга хэмжээ авах гээд бгаа бол бусад орны жишгээр торгуулийн хуудас наагаад явах хэрэгтэй. Торгосон торгуулсан хэн хэндээ амар. Манайхан чинь гадны юм хуулахдаа ууг нь гаргуун шүү дэ. Энэ асуудлыг нэг шийдэх цаг нь болсон баймаар.