НИЙГЭМ

Г.Загдаа дээр ашигласан “технологи” Б.Ариунзаяаг нэрвэсэн үү

Б.Ариунзаяа охин бусдын толгой дээр кофе асгалаа хэмээн сошиалд шүүмжлүүлж, явсаар сургуулиасаа хөөгдөн, хилээр гарах эрхээ прокуророор хязгаарлууллаа. Асуудал арай хол газар авчих шиг. Тэр энэ нийгмийг бүрдүүлэгч залуусын нэгэн өнгө төрх боловч Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй улс төрч, бизнесийн бүлэглэлийн толгойлогч шиг хараалгуулж, ялтан шиг хилийн хориг хүртэл тавиулав.

Буруутай нь үнэн, халгаж шүүмжилмээр нь аргагүй. Гэхдээ процессыг олон талаас нь эргэцүүлж харвал зарим талаар зорилготой үйл явц явчихлаа ч гэмээр харагдана. Учир нь Б.Ариунзаяа цагдаагийн бичлэгийг дэлгэсэн. Байцаагдаж очиход нь бүдүүлэг, цагдаагийн ёс зүйгүй харьцсан тэр бичлэг.

Гайхалтай нь, тэр бичлэг тун удалгүй устчихсан. Харин араас нь Б.Ариунзаяагийн машин дотор “Миний буруу л даа. Гэхдээ тэр хөрчихсөн кофе байсан...” гэж ярих бичлэг нь дэлгэгдсэн. Гэтэл тэр бичлэгээ охин олон нийтэд биш, зөвхөн найзуудынхаа группт тавьсан гэж байгаа.

Түүнчлэн, кофе шопод болсон үйл явцаас олон зүйл дутуу. Зүгээр сууж байсан охин дээр дураар явж очингуутаа кофе асгачихсан юм шиг л харагддаг. Харин Б.Ариунзаяа болон аав Г.Батбаярынх нь ярьж буйгаар, эхэлж охин танхайрч, “Сөгдөж мөргө” гэхчлэн хормойноос нь татсан гэх.

Энэ дүр зургаараа цагдааг “уурлуулсан” Б.Ариунзаяа зорилтот ажиллагаанд их, бага хэмжээгээр өртчих шиг.

Яагаад гэвэл энэ болсон байж мэдэх процесс. Иргэн Г.Загдаагийн кейс байна. Өнөөг хүртэл түүний хүчирхийллийн үйлдэл нотлогдоогүй байгаа. Харин тэр удаан хугацаанд цагдаа нарын эсрэг дураар тэрсэлсэн, үл тоосон, хэм хэмжээгээ давж аашилсан. Үүнийх нь хариуд жагсаал болгон дээр дуугарч, хэвлэлийн хурал бүрд ярьж байдаг хоёр эмэгтэй дундаа “хохирогч”-ийг суулгаад шүгэл үлээсэн байдаг. Захиалгатай гэж хардуулж байсан цаг саяхан, тэр хэвлэлийн хурал. Удалгүй цагдаа нар сүржин даржин ажиллагаа явуулж, Г.Загдааг баривчлан, түүнийгээ бичлэгжүүлэн кино ший маягийн “уран бүтээл” хийж, олон нийтэд цацсан байдаг.

Г.Загдаагийн гэм буруу нотлогдоогүй хэвээр л байна. Түүнийг цагдан хорих процесст үүрэгтэй ажилласан цагдаагийн албан тушаалтнууд өдгөө тушаал дэвшсэнийг, нотлох баримт юун дээр үндэслэснийг сэтгүүлч С.Будрагчаа эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ дэлгэж байв.

Эх сурвалжуудын мэдээлдгээр, өмгөөлөгч Г.Батбаяр ч болдоггүй нөхөр. Дайрдаг, шантаажилдаг, сүрдүүлдэг гэдгээр нь цөөнгүй хүмүүс түүнийг ярьдаг. Нотломж байхгүй ч цагдаа нарыг ч сүрдүүлж байсан удаа бий гэх. Б.Ариунзаяа ч цагдаа дээр 40 орчим хэрэгт бүртгэлтэй гэхээр тэр бүрд ихэрхүү хандлага үзүүлж байсныг үгүйсгэхгүй.

Иргэн буруутаж болно оо. Гэхдээ цагдаагийн байгууллага шударга л ажиллах учиртай. Нэг ийм “технологи” үнэртэх болоод удав даа, цагдаагийнханд.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
3 сар 7, 2022 14:44

YNZ BUREER ALIVAAG TAILBARLAH N UURUU UCHIR DUTAGDALTAI...BUH YM HARIN HUN UURUUSUU L BOLDOG...HIISEN UILDEL CHINI YG L TEGJ HARAGDDAG...CHI UURUU L ZUV BAI...BITGII BUS#AAS BURUUGAA HAI...ZUVHUN L CHI UURUUSHDEE..

Зочин
Зочин
3 сар 7, 2022 19:48

ЗААК ӨӨРӨӨ БАС ЭВГҮЙ ГАР ШҮҮ ИХ ДАВИЛУУН ГАР ЗӨВ АМЬДАР П...ДАА ГЭЖ ОРИЛЖ ЯВСААР БАЙГААД ӨӨРӨӨ ХҮЧИН ЧААГААД ЧОРОНД ОРЛОО.ЗААК ҮНЭХЭЭР ХЭЛМЭГДСЭН БОЛ ДУУГҮЙ ХОРИГДОХ ГАР МӨН ҮҮ? ТЭР ХҮҮХНИЙ ДОТООЖНООС БОЛОН ҮТРЭЭНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВСАН ЮМ УУ? ЗААКИЙН ТООЁО ИЛЭРСЭН ЮМ УУ? УГ НЬ БОЛ ЗӨВ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙСАН ГАР ДААНЧ БОЛОВСРОЛ ДУТЛАА ШОРОН ЗАНГААРАА АТАМАНДАХ ГЭТЭЛ ХЭН НЭГНИЙ ДУРГҮЙГ ХҮРГЭЭД ХҮЧИН ГЭЭД ХОРЬЧЛОО.ЗААК ҮНЭХЭЭР ХҮЧИН ХИЙСЭН ҮҮ? ЗААКЫН НАС НЬ ХЭД БИЛЭЭ АРАЙХИЙЖ НОЦОЛДООД БАНДААШИЙГ НЬ ТАЙЛЛАА ГЭЖ БОДЬЁ ИЙМ НАСНЫ ӨВГӨНИЙХ БОСОХ УУ? ВИАГРА УУСАН БОЛ МАГАДГҮЙ ЭЭДЭЭ ЗАЛУУ ХҮНИЙХ ШИГ БОСОХГҮЙ БАЙХ ЗАЛУУЧУУД ЧИНЬ ТРИКОТОЙ НЬ НЭВТ ХАТГАЧИХДАГ ГЭСЭН ҮҮНИЙГ ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ ОЮУТАН ОХИНЫГ АРАЙ Л ЧАНГА ДЭВСЛЭЭ ӨӨРӨӨ ИХ ДАЛЖИГНАСАН ДУРАК ЮМ ҮНЭХЭЭР ЗОЛБИН СУРГУУЛЬ ГЭЖ ХЭЛСЭН ЮМ УУ? ХӨӨРХИЙГ ИРЭЭДҮЙГИЙ НЬ БАЛЛААД ХАЯЛАА ЗААК ЭНЭ ХОЁРЫГ ХАМТ ХОРИВОЛ ЯМАР ВЭ?

bat
bat
3 сар 7, 2022 20:07

iimyum bichej baigaa ni bas uuruu tanil tehnilogi bann shuu. hahaha

Зочин
Зочин
3 сар 7, 2022 20:44

Өө танайх ийм юм бичих юмуу тээ. Буруутай бол буруу гэж хүүхэд з�##�уучуудад таниулж байх ёстой сэтгүүл зүй энэ үү. Сайн үйлсийг тулт�##� нь байнга бичиж байж олон хүнд үлгэр дуури�##��##� авдаг. Хаа ч хуульгүй юм шиг явж болохгүй ээ гэдгийг нь бас шудрагаар бичих нь зөв ш дээ. Заав�##� 1 хэргийг нөгөө хэрэгтэй холбох хэрэггүй. Энэ охиныг хүний дээрээс кофе асга гэж хэн ч хэлээгүй. Хүний улаан нүүрэн дээр тамхиа унтрааж болохгүй ээ гэдэг наад захын хүн ёсны мэдлэггүй хүнд том сургамж болно доо

Зочин
Зочин
3 сар 7, 2022 21:09

Бүх т�##�аас нь харах хэрэгтэй байх юугийн ч мэдэхгүй байж шууд шүүмжлээд байж болохгүй гээндээч бий гоондоо ч бий байхдаа

Mgl
Mgl
3 сар 7, 2022 23:15

Шаах гэж байгаад ша�##�гуулсан гарууд л байна!!хог новшнууд нэгийгээ устгаж цэвэрлэжил байг нийгэм аяндаа хооронд нь �##��##�цуулаад хамгийн зэрлэг аюултайн томорч магнат болно!!

Иргэн
Иргэн
3 сар 8, 2022 08:06

Ариунзаяа ч ёстой нохой зан шорон санаагаар ажилладаг юм байна.40' удаа зөрчил гаргасан гээд байгаа болохоос гэмт хэрэг хэрэг шүү дээ.Яахав арг�##�ж бариад хөнгөрүүлээд захиргааны. хариуцлага тооцоод байсан юм байна.Үнэндээ танхайрсан гэмт хэрэг

Холбоотой мэдээ

Back to top button