Хакердуулсан "E Mongolia" нэрээ буцаан авлаа

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia”-гийн сошиал хуудасны нэр өөрчлөгдөн “NFT World INC” болон солигдсон явдал өчигдөр болсон.
Энэ нь иргэдийн хувийн мэдээлэл алдагдсан байх эрсдэлтэй тул Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас тодруулахад “Иргэд “E Mongolia”-гаас чатаар авсан ямар ч мэдээллийг алдаагүй. Пэйж хуудас зөвхөн нэг цаг хакердуулсан. Одоо нэрийг нь өөрчлөн, буцааж “E Mongolia” болгохоор ажиллаж байна” гэсэн тайлбар өгөөд байсан юм.
Тэгвэл өнөөдөр уг асуудал шийдэгдэж, өөрчлөгдөөд байсан нэр нь буцаад "E Mongolia" болсон байна. Олон нийтийн зүгээс "E Mongolia" пэйж хуудас алдагдсан явдлыг "Бүхэл бүтэн яам байж, пэйжээ алдаж иргэдийн хувийн мэдээллийг алдах эрсдэл үүсгэлээ" гэж шүүмжилсэн. Харин яамных нь зүгээс иргэдийн хувийн мэдээллийг алдаагүй гэдгээ онцлоод байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.