Б.Баттүшиг: Парисын олимпод монгол гэрээ барьж, түүх соёлоо сурталчилна

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр болсон МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ялалт байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүнийг танхимаас түр гарах зуур хэвлэл мэдээллийн ажилчид байр суурь, баярласан сэтгэгдлийг нь сонслоо.
-МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Сэтгэгдлээ хуюаалцахгүй юу?
-МҮОХ-ны гишүүд саналаа өгч, итгэл хүлээлгэсэнд баярлаж байна. Манай МҮОХ-ны гэр бүл нэгдмэл байж чадлаа.
-Цаашид олимпын хороог ямар байх хэрэгтэй гэж харж байгаа вэ?
-Олон улсын олимпын хорооны жишгээр жендерийг эрхэмлэж эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Мөн хороог шилэн болгож, тамирчдаа яаж дэмждэг зэргийг бүгдийг нь шилэн болгон.
-Дэлхийн тэмцээн уралдаанаар дамжуулан гаднаы том том төлөөллүүдийг оруулж ирнэ.
-Олимпын наадмын үеэр хийх ажлынхаа талаар ярихгүй юу?
-"Парис 2024" олимпод монгол гэрээ барьж, түүх соёлыг таниулах боломж болгон авч очно. Тэндээ монгол хөтөлбөрөө таниулна. Энэ нь олон улсын маркетинг, зөв менежмент. Илүү танигдах боломж.
-Спортыг тойрсон хэл ам их байдаг. Энэ яавал багасах вэ?
-Залуучуудыг бэлтгэх хэрэгтэй юм байна. Монголд спортын хамт олноо олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллуулаад монголдоо ирж жишиг тогтоох хэрэгтэй.
-Х.Баттулгыг яагаад нэрээ татсан гэж бодож байна вэ?
-Хувь хүний бодлыг би мэдэхгүй юм байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга ёс булшиндаа орж дээ. Арай ч дээ
зөв хүн сонгожжээ баяр хүргэё
Энэ эрэхийн балай юү хийж гийгүүлэх вэ. Цэндбаатар боксчиноо яаж дарамталлаа. Эцэгийнхээ улсаас луйвардсан хөрөнгөөр л туйлж яваа нь энэ.
МАШ ЗӨВ ХҮНЭЭ СОНГОСОН БНА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ