Вилл Смит ёс зүйн хариуцлага хүлээж, АНУ-ын Кино академиас гарлаа

АНУ-ын нэрт жүжигчин Вилл Смит өнөөдөр тус улсын Кино академиас өөрийн хүсэлтээр гарсан байна. АНУ-ын Кино академиас дэлхийн хэмжээний Оскарын шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг.
Энэ жилийн Оскарын тайзнаа эхнэрийг нь бүдүүлгээр ёжилсон хөтлөгч Крисс Рокийг Вилл Смит алгадсан. Олны нүдэн дээр хүчирхийлэл үйлдсэн нь нийгэмд хоёр талтай тусаж байгаа. Зарим нь, эр хүний зангарга гаргаж, эхнэрээ өмөөрч чадлаа гэсэн бол үлдсэн хэсэг нь ёслолын тайзнаа өөрийгөө захирч чадсангүй хэмээн буруушааж байв.
Тэгвэл, Вилл Смит эл үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ийн Кино академиас гарч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр "Миний үйлдэл олон хүнийг гомдоосон. Үүнд Крисс Рокийн гэр бүлээс гадна телевиз үзэж суусан нийт үзэгчид орно. Хүчирхийллийг дэмжихгүйн төлөө цаашид бүхий л чадлаараа ажиллана" гэжээ.
Тэр Кино академийн Удирдах зөвлөлийн гишүүн байжээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг энэ нөхрийн зөв шүү. Би дэмжиж бна. Ёс зүй гэдэг нь мундаг юмаа. Ийм л шударга байх хэрэгтэй.