"96.3 хувийн саналаар нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгууллаа"

АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дууссан. Саналын хуудсуудыг гараар тоолсны дараа, урьдчилсан дүн мэдээг Дотоод сонгуулийн хорооноос танилцууллаа.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Нэрсийн жагсаалтад нийт 157,455 хүний нэр бичигдсэнээс 74.9 хувийн ирцтэй буюу 117,963 хүн санал өгч, сонгуульдаа оролцсон байна. Жагсаалтад нэр нь ороогүй гишүүд саналаа өгч чадаагүй, уучлал хүсье.
Үүнээс 96.3 хувь буюу 113,598 хүн нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн байна. Энэ дүнг хэлэлцүүлж, тогтоол хэлбэрт шилжүүлэн АН-ын Их хуралд өргөн мэдүүлнэ. Сонгууль маш өндөр ирцтэй явагдлаа" гэсэн юм.
Эргэн сануулахад, нэр дэвшигч Ж.Батсуурь өөрийн хүсэлтээр нэрээ татсан ч, саналын хуудсыг нэгэнт хэвлэсэн байсан тул хоёр нэр дэвшигчийн дунд санал хураалт явагдсан юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Haraal id
Ха ХА ганцаараа юм чинь 100% байдаггүй юмуу ирц сайн байж шүү үнэн л байгаа даа