Жүжигчин Н.Ононгийн эхнэр Я.Сарансүхийг 18.9 саяын хохирлыг барагдуулах ҮНДЭСЛЭЛГҮЙ гэж үзжээ

Үндэсний аудитын газар /ҮАГ/-ын орлогч дарга Я.Сарансүхийг шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсон.
Я.Сарансүх нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононгийн эхнэр бөгөөд оны өмнөхөн Үндэсний аудитын газарт орлогч даргаар ажиллах болсон билээ.
Түүнийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд 18.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж буй юм.
Тиймээс Я.Сарансүхийг төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гарган, шүүхэд хандсан байдаг.
Эх сурвалжийн мэдээллээр эл шүүх хурал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон байна. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Я.Сарансүхийг дээрх хохирлыг барагдуулах үндэслэлгүй гэж үзсэн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нам дагавал хэргээс чөлөөлөгдөнө
Нам дагагчид төсөвийг шамшигдуулав
Тэр иргэнд мөнгө олгогдсон л бол Ононгийн эхнэрийн буруу Ононгийн эхнэр төлөх ёстой
Ононгийн нам дагасны хариу гарч иржээ
End tendekhiin MAN-iin gesen esen busiin zuvlul muvluld orood l yavdag bolson bna lee m-a-l chin'. Idej uukh neg arga n' um shig bgaa um.
Онон гэж бас нэг хуулийн дээр гарсан хуволз гарч ирэх шив
Тэгээд тэр ажилтанд өгсөн мөнгө хаанаас төлөгдөх үү татвар төлөгчдийн мөнгөнөөс үү