"Тавантолгой түлш"-ийн захирал М.Ганбаатарын оронд нь "Эрдэнэт"-ийн захирал асан Ц.Даваацэрэнг томилжээ

Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангадаг "Тавантолгой түлш" ХХК-ийн дарга М.Ганбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
Тодруулбал, өчигдөр тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, эл асуудлыг шийджээ. Улмаар түүний оронд "Тавантолгой түлш" компанийн тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг дэвшүүлэн томилсон байна.
Ц.Даваацэрэн нь 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Улмаар тухайн үедээ Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай Медикал ХХК-д өгөх тушаал гаргасан хүн юм. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж дээрх хувийн компанид шилжүүлсэн байдаг. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 он хүртэл 12.7 тэрбум төгрөг бэлнээр урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр авсан хэмээн шадар сайд ярьсан юм.
Одоо эл эмнэлгийг улс өөртөө авсан бөгөөд захирал нь болох Я.Энхчулуун хил гарч зугтсан гэх мэдээлэл байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн Эрэнэт үйлдвэрийн захирлаас хойш хэд хэдэн албан тушаал хашиж байгаад "Тавантолгой түлш"-д ирээд байсан нь энэ аж. Түүнийг эл эмнэлгийг хувьчилсан асуудлаар нь АТГ-т шалгаж буй билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-ынхан болиочээ. Энэ Даваацэрэн гэх нөхөр чинь Ардчилсан намын Элбэгдоржийн хүнийг яахаараа явуулж чаддаггүй юм бэ? Мөн эрдэнэтийн үйлдвэрийн эмнэлгийг үнэгүй хувьд өгсөн нөхөр шүү дээ.
Enjin erdenetiin emnelgiig zarsan hun shuu de enenees eer medlegtei hun alag uu. Mongol ulsad. Ingeel erguuleed tataad tawiad baih ymaa naadhaa shorond n hiigeejee yun darga bolgoh we
Шалгагдаж байгаа хүнийг дэвшүүлэн томилох бус харин бүүр албан тушаалаас нь чөлөөлөх ёстой биздээ.
Тугаа өргөе
Өөр хүн олдоогүй юм байхдаа. Нэр цэвэр, гар цэвэр...
Хулгайчийг хулгайч аар солих гэж ер сайд ч дээ
Ene humees eer hun bgui ymuu ardiin namd yooy nadahaa shorod n ywuulaajee un darga.hiileh
Шүүхээр яваад ял аваагүй юу. Хүчтэй бнө шүү мөнгө
түлшний үнээ яагаад нэмээд байгаа юм мөнгөгүй өдрийн хоолоо яанаа гэж байгаа хүмүүс зөндөө одоо түлшээ авах гэсэн нэмээд байх юм. больмоор юм.
ГЭНЭН ТУУЛАЙНУУД ГЭЖ ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛДОГ ЗГ ОЮУНЭРДЭНИЙ ҮНЭН ТӨРХ ЭНЭ . ХҮҮК , ОЮУК БОЛ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ НЯМДОРЖИЙН ДООДОХ ӨӨР ХЭН Ч БИШ . ЭД БАЙГАА ЦАГТ УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ .
49% н жинхэнэ гал хамшаалагч тараьган хүний тавиулшдээ