Жагсаалаар далайлган төрийн эрхийг авч байсан хүн жагсагчдаас ЗУГТАВ

М.Энхболдын зовлон Л.Оюун-Эрдэнэ дээр ирэх үү, тэр амсах уу.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, цалин мөнгө үнэгүйдсэнийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр болов. Шөнө дөлөөр залуус их тэнгэрт хүртэл очиж, уйгагүй тэмцсэн юм. Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг, Засгийн газрыг, УИХ-ыг ажлаа хийхийг шаардсан.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хальт гарч ирж, шаардлагыг хүлээж авсан болоод өнгөрөв. Харин Ерөнхий сайд таг чиг. Тэр Эдийн Засгийн чуулган гээд завгүй яваа. Өдөржин Төрийн ордонд чуулсан чуулган оройны 18:00 цагаас Шангиллад хүлээн авалтаар үргэлжилсэн сурагтай.
Гэхдээ өөрөө жагсаж тэмцэж явсан хүний хувьд жагсагчдын зовлонг ойлгож, шаардлагыг хармаар юм. Хөхөө өвлийн хүйтэнд “шударга тав” нэртэй /Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд. Ж.Батзандан/ тэргүүтэй гишүүд талбайд өргөн хэмжээний жагсаал зохион байгуулж, М.Энхболдын эсрэг бослого гаргаж, намын дарга, Ерөнхий сайдаас нь хусаж байсан түүхтэй.
Харамсалтай жагсаалаар буюу олны хүчээр далайлган төрийн эрхийг авч байсан хүн жагсагч олноос зугтав.
Өнөөдрийн жагсагч залуучууд түүнийг “огцор” гэсэнгүй, “ажлаа хий” гэж шаардсанаараа ялгаатай билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунэрдэнийг өөрийг нь огцоруулах хэрэгтэй худлаа попорч ярихаас чаасгүй хүн би албан тушаалд очихгүй гээд хэлж бсан ха бна одоо өөрөө очсон хийж бүтэж байгаа юм алга яг үнэндээ оюун эрдэнэд мэдрэмж алга улс орноо гэсэн сэтгэл алга энэ хүнд
ter chine jvjig bsan enkbold sandal suudalaa ireedvigee zaraad zailsiishd ugaasaa ch uguh hvn olddoggvi yum bna gesen bichleg n zadartsan yavku boltson p###a bvgd l buzar jvjigshdee m#l mongolchuudiin tarhiar segaddiishdee buzariin llaruud
Юунаас айв.Яагаад.Эр зориг гаргаж залуу хүн залуучуудаа сонсооч .
Яагаад залуусииг баривчлав одоо сулла та нар ажлаа хии чадахгүй бол чаддагт нь өг
Unuudur garch uuchal hvs bas zaluusig sulal.
энэ бацаан угаасаа чадахгүй л дээ
ДарангуйлАгч МАН , Мафижсан ЗГ, Хулгайч Тонуулч УИХ нэн даруй Тар,
Zaluucuudaa sonsoosoi
Оюунэрдэнэ хулгайчаа чи биднийг өвлийн хүйтэнд 2 удаа жагсааж М Энхболдыг огцруулж байсанаа мартаа юу???? М Энхболд чам шиг тэнэглээгүй шүү ?? Одоо боль чи
Энэ угаасаа юу ч хийж чадахгүй харин үүний оронд нөгөө Энхболд нь арай дээр байсан юм бна
Оюунэрдэнэ жагсаалийг маш сайн ойлгож байгаа ... өөрөө жагсаж залуучдад үлгэрлэж явсан төрийн түшээ ... Тиймээс залуучуудыг үйлдвэрлэгч монгол орон болтол ажлын байраар хангах хэрэгтэй... Залуучуудтай уулзаж санал бодолыг нь сонсож ярилцаж яагаад болохгүй гэж ...