Нийгмийн
ЦЕГ-ын Дэд дарга Р.Отгонжаргал жагсагчдыг "Зорилгоо мэдэхгүй залуус" гэв

Төв талбайд өчигдөр /2022.04.07/ залуус төр, засгийг ажлаа хийхийг шаардаж, тайван жагсаал хийсэн. Улмаар үүрийн 04:00 цагийн үед цагдаа нар хүч хэрэглэн жагсаалыг албадан тарааж, 67 иргэнийг баривчилсан гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл энэ талаар өнөөдөр /2022.04.08/ ЭЦА-наас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал жагсагчдыг “зорилгоо ч мэдэхгүй залуус” хэмээн онцлов.
Тэрбээр "Өчигдөр өглөө 10 цагаас залуус жагсаал цуглаан хийсэн. Тэд зөвшөөрөл аваагүй. Зүгээр явж байгаа залуусыг бид саатуулахгүй. Харин жагсаалын үеэр зорилгоо ч мэдэхгүй залуус бусдын автомашины цонх хагалж, чулуу мод, шидэж, эвдэж сүйтгэж байсныг саатуулсан” гэсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэндээ хуулиин эрх баригчид хатуухан арга хэмжээ авч дэг журам тогтоохгүй бол ухамсар дорой ямарч мэдлэггүй залуус алаан хядаан үүсгэх нь байна шүү
Ёрөнхии сайд засгиин газар бас чгэж ойлгож шаардлага хүлээж авч ажиллаж л байна тэнэг үхэр шиг зүтгээд байх хэрэггүй гэдгээ ойлгоосой энэ жагсагчид
Үнэн2...юүч мэдэхгүй хөөрүү юмнууд их бна. Хиих ажилгүй..зорилгогүй тэнэмэлүүд ч зөндөө харагдана лээ..