Саатуулсан жагсагчдын эрхийг хамгаалахаар өмгөөлөгчид нэгджээ

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж, биед нь халдаж баривчилсан бөгөөд 20 иргэнийг саатуулж, 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар өнөөдөр өглөө ЭЦА-наас мэдээлсэн.
Тэгвэл тэдгээр иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгчөөр ажиллаж буй А.Пүрэвдулам, Б.Буянжаргал нарын өмгөөлөгч түр саатуулах байранд очжээ. Тэднийг одоогоор дотогш нэвтрүүлэхгүй байна.
ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлэхдээ "Өчигдөр өглөө 10 цагаас эхлээд оюутан залуус Засгийн газарт шаардлага хүргүүлэх жагсаал эхэлсэн. Урьдчилж зөвшөөрөл авсан жагсаал биш. Нийгмийн хэв журмыг сахиулах талаар удаа дараа сануулсан. 18:00 цагт Х.Нямбаатар сайд гарч ирж уулзсан. Тэр үед ус ундааны сав, талх шидэх үйлдэл гаргасан. Энэ үеэр нэг эмэгтэйн толгой хагарсан. Оройн цагаар жагсаал цуглааны бүтэц өөрчлөгдсөн. Залуусын тоо шингэрсэн. Бусдыг турхирсан үйлдэл, үг хэллэг хэрэглэх болсон. Цагдаагийн байгууллагын ажилтны шаардлагыг эсэргүүцсэн, төрийн тусгай обьект руу халдах зэрэг үйлдэл гаргаан. Улсын онцгой Их тэнгэрийн ам руу очоод буцан ирж Төрийн ордон руу дайрсан. Жагсаал цуглаан намжаагүй. Насанд хүрээгүй хүүхдүүд ч байсан. Улмаар шөнө албадлагын арга хэмжээ авсан. 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг шаардахад эсэргүүцэл илэрхийлсэн. Эсэргүүцэл илэрхийлсэн 20 хүний баривчилсан. Мөн жагсаалд оролцсон 18 хүний согтолтын зэргийг шалгаж эрүүлжүүлсэн" хэмээсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayrlalaa. Zaluuchuud bol niigmiin tusgal shuu iim niigemiig uusgen bi buzarduud hol bgaasai, zaluuchuudiin toloo bish esreg ajildag bolovsroliin yaamnii said usee husaad suu naanaa,