Саатуулсан иргэдээс тайлбар, мэдүүлэг аваад 13:00 цаг гэхэд явуулна
Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж, биед нь халдаж баривчилсан бөгөөд 20 иргэнийг саатуулж, 18 иргэнийг эрүүлжүүлсэн талаар өнөөдөр өглөө ЭЦА-наас мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас хоёр иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон талаар мэдээллээ.
Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр саатуулсан иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн бөгөөд бусдаас нь өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.