Жагсагчдын шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Засгийн газар өчигдөр /2022-04-08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан юм.
Харин өнөөдөр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Ерөнхий сайд өөрөө ахална, мөн шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах юм.
Тус Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн хэмнэлт хийх гэж байгаа бол приус гэдэг японы төмрийн сэг унасан халтуурчдад бензин өгөхийг хориглох хэрэгтэй. хотын захаар шавж хууль бусаар хотод ирж суурьшин хулгайгаар цахилгаан эрчим хүч хэрэглэж алдагдал үүсгэж байгаа хөдөөний золбингуудыг ирсэн газар луу нь хөөж явуулах хэрэгтэй.
Хэмнэнэ гэж тэнэгтэж байхаар алдагдсан боломжоо ашиглавал яасийн. Засаг төр жипээ зарна гэж тэнэгтэж байхаар залуустайгаа нийлж авилгачидтай тэмцэх хатуу бөгөөд шударга тэмцэлийг яг одооноос Сүхбаатарын талбайгаас зарлаж алдагдсан өмч хөрөнгө, мөнгийг буцаан авч, тусгай сан байгуулан энэ сангийн хөрөнгөөр цалин хөлсийг 3-5 дахин нэмж, шинээр ажлын байрыг олон мянгаар бий болгож залуусыг ажилтай болгох хэрэгтэй.