Т.Цэнд-Аюуш: Өөрийнхөө санааг шаардлагад нэгтгэх гэж спикер барьсан, өөр оролцоо байхгүй

Үнийн өсөлтийн эсрэг залуус нэгдсэн тайван жагсаал төв талбайд дөрөв хоног үргэлжилсний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, залуусын тавьсан шаардлагад эхний байдлаар ерөнхий хариулт өгснөөр өндөрлөсөн. Ерөнхий сайдын талбайд гарч ирж жагсагчдын шаардлагыг сонсох үед “Аавуудын групп”-ын Т.Цэнд-Аюуш гэдэг залуу сайдын хажууд чанга яригч барьж зогссон. Тайван жагсаал өндөрлөсний дараа нийгмийн сүлжээнд тухайн үйл явдлыг зохион байгуулалттай байсан гэх үндэслэл байгааг Т.Цэнд-Аюушийн ерөнхий сайдын чихэнд үг хэлж байгаатай холбон тайлбарлаж байна. Ийм учраас Т.Цэнд-Аюушаас тодруулж мэдээлэл авлаа.
-БОДОЖ ЯВСАН ЗҮЙЛЭЭ ОРУУЛАХ ГЭЖ СПИКЕР БАРЬСНААС ӨӨР ОРОЛЦОО БАЙХГҮЙ-
- Жагсаалын сүүлийн өдөр та олны өмнө гарч ирснээр зохион байгуулагч гэж ойлгогдож байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Би зүгээр л үзэл бодлоо илэрхийлэх гэж очсон. Тэгсэн чинь залуучууд шаардлагаа нэгтгээгүй, бүгдээрээ тус тусдаа цаасан дээр лоозон байдлаар биччихсэн байхаар нь энийг нэгтгэх ёстой гэж хэлсэн. Тэгээд залуусын шаардлагатай хамтатгаад өөрийн эмзэглэж явдаг дөрвөн зүйл байдгаа тусгачихья, бодож явсан зүйлүүдээ оруулах гэж спикер барьсан болохоос өөр оролцоо байхгүй.
-Жагсаал буудаг орой та нүүр номондоо хүлээлтэд хүрсэнгүй, тиймээс жагсаал үргэлжилнэ гэсэн агуулгатай пост оруулсан. Таны хүсэл шаардлага дунд багтаагүй гэсэн үг үү, эсвэл?
-Шаардлагад орохын хувьд бол орсон. Гэхдээ ерөнхий сайд орой гарч ирээд хариу өгөхөд тэр агуулга дунд байгаагүй. Жишээ нь, би иргэн хүний хувьд бизнес хийе гээд төсөл бичээд ЖДҮ-д өгсөн. Шалгараагүй. Энэ ямар учиртай вэ гэхээр эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн нэг, хоёр дугаар заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-нд их хурлаараа хүчингүй болгочихсон. Энэ нь авлига, албан тушаалын тухай хууль. Тэгээд тэр хуулийг байхгүй болгочхоод их хурлын гишүүд залуучуудынхаа боломжийг хулгайлж, арван наймуулаа ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан. Тэр хууль нь байхгүй учраас ЖДҮ зээл өгсөн сайд байсан нөхөр нь хялбаршуулсан журмаар 40 сая төгрөгөөр торгуулиад яваад байгаа. Миний хамгийн их хүсч дуу хоолойгоо хүргэсэн зүйл юу вэ гэхээр эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн нэг, хоёр дугаар заалтад өөрчлөлт оруул, залуучуудын боломжийг хулгайлсан албан тушаалаа урвуулан ашигласан энэ нөхдүүддээ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэ гэдэг нэг шаардлага. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тухай, авилгын тухай хуулийн 13-ын 2 гээд заалтыг бас өөрсдөө өөрчилчихсөн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр УИХ-ын хөрөнгө оруулгын мэдүүлгийг ёс зүйн дэд хороо шалгана гээд. Өмнө нь авилгатай тэмцэх газар шалгадаг байсан. Тэгэхээр УИХ-ын гишүүн болоод жилийн 90 сая төгрөгийн орлоготой байснаа тэрбумын орлоготой болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр АТГ шалгая гэхээр хууль нь байхгүй гишүүд өөрөө өөрсдийгөө шалгадаг хуультай болчихсон. Энэ зүйлээ өөрчлөөч ээ гэж хүсч тэр шаардлагад оруулсан байгаа.
-ЗАЛУУЧУУД ЭНЭ УДАА УРАГШАА НЭГ БИШ НЭЛЭЭД ХЭД АЛХАЖ ЧАДЛАА-

-Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн дээ?
-Хэлэлцсэн. Гэхдээ эрүүгийн хуулийг ерөнхий сайд гарч ирэхдээ ярьсангүй. Авлигыг тухай хуулийн 13-ын 2 буюу их хурлын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг бол өргөн барина гэдгээ хэлсэн. Дээрээс нь миний бас нэг шаардаад байгаа зүйл нь УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх гэдэг юм болиоч ээ, засгийн газар танаж болох бүх зардлаа танаач ээ гэсэн. Тэгээд энэ дөрвөн саналаа хоцорчих вий, өгч байгаа шаардлагаас нь үлдчихвий гэж хэсэг спикер барьснаас зохион байгуулаагүй. Нөөт бүүк дээр шаардлагыг нэгтгээд бичсэн байсан. Ерөнхий сайдыг би их ерөнхий ярилаа гэж харсан. Нөгөө талаас манай залуучууд аливааг ул суурьтай бодитоор харж, хуулийн хүрээнд нь анхаарах хэрэгтэй юм байна гэж дотроо дүгнэсэн. Яагаад гэхээр бид нар өнөөдөр жагсаад 5000 төгрөгийн боовыг маргааш нь 2000 болохгүй байхгүй юу. Тэгэхээр бид нар маш үр дүнтэй байлгыхан тулд бодитой зүйлүүдийг шаардах хэрэгтэй.
Залуучуудад сэтгэл зүрх байгаа ч мэдлэг муутай байна гэж шүүмжлээд байна?
Залуучууд энэ удаа урагшаагаа нэг биш нэлээн хэд алхаж чадлаа. Яагаад гэхээр залуучууд ёс зүй, ёс суртахуун, эв нэгдэлтэйгээр тайван замаар жагсаал хийж чадаж байна. Дээрээс нь засгийн газрын тэргүүн гарч ирээд үгээ сонсгож чадлаа, засгийн газрыг ээлжит бусаар хуралдууллаа. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн хэдхэн жилийн өмнө ах нарыгаа зайлаад өгвөл монгол улс сайхан болох гээд байна гэж байгаад өөрөө ерөнхий сайд болчихсон явж байна. Өнөөдөр залуус Оюун-Эрдэнийг зайлаад өг гэсэнгүй бодит байдалтай ажиллаач л гээд байгаа байхгүй юу. Зайлаад өгөөч гээгүй ажиллуулах гээд байгаа юм чинь бодит ямар шаардлага байна гэдгийг л бодох хэрэгтэй.
-СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР ОЧСОН, ХАРЛУУЛАХ ГЭЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА-
-Та ерөнхий сайдын чихэнд юу гэж хэлсэн бэ?
-Отгонтөгс эрүүгийн хуулийн 22 нэгийг ярьсан юм. Тэгсэн ерөнхий сайд сая юу гэсэн бэ гэсэн. Тэгэхээр нь би 2017 оны таван сарын 11-нд их хурлаараа хүчингүй болгосон эрүүгийн хуулийн 22-ын 1,2 заалтыг ярьж байнаа гэж хэлсэн.
-Энэ чинь бас таны зорьсон хүсэлт биз дээ. Та уг нь хүсэлтээ бүр чихэнд нь хэлжээ?
-Яахав хэлсэн. Гэхдээ сүүлд нь хариу өгөхдөө ярьсангүй. Тэр үеэр асууж чадсангүй. Залуучууд бид нэгнээ дүгнэх эрх байхгүй. Гэхдээ зохион байгуулалттайгаар харлуулах гэсэн оролдлого маш их байна.
-Яг бодит байдал дээр…?
-Болохгүй болоод л талбай дээр очсон. Өмнө нь миний олж байсан мөнгө амьдралаа болгоод илүүчилж байсан. Одоо бол амьдралд яагаад ч хүрэлцэхгүй байна. Бүх залуучууд тийм байдалтай тэвчээр нь тасарсан болоод очсон. Надад нэг оюутан ахаа цалинтай та нар яая гэж байхад ямар ч орлогогүй бид нарыг яаж амьдарч байна гэж бодож байна гэсэн. Сэтгэлийн дуудлагаар очсон хүмүүс байсан. Энийг харлуулах гэж байгаад харамсаж байна.
Ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засаг төр жипээ зарна гэж тэнэгтэж байхаар залуустайгаа нийлж авилгачидтай тэмцэх хатуу бөгөөд шударга тэмцэлийг яг одооноос Сүхбаатарын талбайгаас зарлаж алдагдсан өмч хөрөнгө, мөнгийг буцаан авч, тусгай сан байгуулан энэ сангийн хөрөнгөөр цалин хөлсийг 3-5 дахин нэмж, шинээр ажлын байрыг олон мянгаар бий болгож залуусыг ажилтай болгох хэрэгтэй.
ШҮҮХ ЭЦСИЙН ШИЙД ГАРГАХ БОЛХООР БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМАА ПРОКУРОР ДЭЭР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХООС ЭХЛЭЭД ЗҮЙЛ АНГИЙГ НЬ ӨӨРЧЛӨӨД ЯЛ ЗАВШИДАГ ЮМ НААД НОВШНУУД ЧИНЬ ХУЛГАЙН ЮМАА ХУВИЙН ӨМЧ ГЭЭД Л ДАЙРААД ШҮҮХ НЬ БАТЛААД Л ЯВААД БАЙГАА ХУУЛИЙГ НЬ ЧАНГАЛАХ ГЭХЭЭР ОЛОНД НЯЛЗААГААД ААН ГЭЭД СОЛИОРООД ӨӨРСӨДДӨӨ БОЛОМЖ ГАРГАДАГ ЮМ
жүжиг
залуучууд хууль өөрчлөхөөс гадна хулгай хийсэн хүмүүсийг нэр усаар нь дурдаж энэ хүмүүст арга хэмжээ ав гэж жагсаалт гаргаж өгсөн бол бүр тодорхой болох байлаадаа.Тухайлбал ЖДҮ идсэн ерөнхийлөгчийн ард нуугдаж буй Ж. Энхбаяр, Содбаатар, Учрал, Хөгжлийн банк идсэн Амартүвшин, Ганхуяг, Дамдинням, Ундрам, Бямбацогт, Энхамгалан, Хотгор шанаг идсэн Хүрэлбаатар, нүүрс идсэн ажнайн Батэрдэнэ, хууран мэхэлж НДС ЭМДС идэлцсэн нэг казаг гишүүн, Алтанхуяг, Адъяасүрэн гээд л ...
Төр Засаг жинхэнээсээ шударгаар авилгатай тэмцэхээр шийдсэн бол залуучууддаа хандаад дэмжлэг аваад хатуу бөгөөд тууштай тэмцэлийг эхлүүлж чадвал хэдэн ямбий жип зарсанаас хэдэн зуун сая, тэрбумаар их хөрөнгө мөнгийг төвлөрүүлж чадах асар их нөөц төрд байгаа. Даанч энийг хийх хүсэл сонирхол, зүрх зориг байхгүй бна.
муу глг
Үнэн л бол сайн байна. Уг нь "Агаа, намайг бодоорой" гэж л харагдаад байсан