Нийгмийн

ЦЕГ: Талбай дээр машинтай орж ирсэн согтуу жолоочийг эрүүлжүүлж байна

Өнөөдөр буюу 2022.04.11-ны өдрийн 12:50 цагт Сүхбаатар дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэр “Сүхбаатарын талбайн” төв хэсэг рүү улаан өнгийн Toyota Aqua маркийн автомашин нэвтрэн орсон асуудлыг цагдаагийн байгууллагаас үйлдлийг таслан зогсоожээ. Ингэхэд жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдсон байна.

Согтолтын зэргийг шалгахад 1.77 хувийн согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлээд байна. Тус зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд холбогдогч жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан …, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), …., хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, …, гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн байх тул та бүгд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ муу үхэж далд орсон ардчилсан намын гайгаар ардчилал ,хүний эрх гэж солиорсон согтуу жолооч нар арай дэндэж байна. Маш хатуу арга хэмжээ аваач Машиныг нь хурааж аваад жолоочийнх нь толгойг тасаж шонгийн модонд тайлбар пайзтай нь өлгө. Тэгээд элбэгдорж үхээрийн гайгаар ийм юманд орооцолдсон гэж тайлбарла.

Холбоотой мэдээ

Back to top button