Нийгмийн

Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Галт зэвсэг, тэсрэх бодис ашиглан нэр бүхий улс төрчид халдах гэж байсан таван гэмт этгээдийг илрүүлж, баривчилсан талаар ТЕГ-аас мэдээлсэн. Шалгалтын явцад 12 ширхэг галт зэвсэг, 861 сум, тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн бөгөөд ТЕГ-ын мэдээлснээр, дээрх галт зэвсгүүдийн дунд өмгөөлөгч Б.Баасанцогтын нэр дээр бүртгэлтэй буу байсан хэмээсэн.

Тиймээс Ц.Баасанцогтыг өнгөрсөн долоо хоногт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүйгээр цагдан
хорьсон билээ.

Тэгвэл экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хэрэгт шалгуулж буй таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж
болзошгүй гэх шалтгаанаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene omgoologch butehgui tiish tolgoi n ajillasan aimshgiin omgoologch nar bnaa omgologchoos n boliochee !! omgoologchiin holboo n ajlaa hii erhiig n huraaj avaachee!! mongonii toloo dandaa buruu ajilladag aimaar hun bn

Back to top button