УЛС ТӨР

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар Ц.Шинэхүүг томилжээ

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг цуцлах шийдвэр гаргаад буй. Энэ хүрээнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд хүлээн авах ажлууд хийгдэж эхлээд байгаа юм.

Өчигдөр /2022.04.14/ Засгийн газрын ажлын хэсэг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т ажиллаж, орой нь Гүйцэтгэх удирдлагаар нь ажиллах хүний томилгоог танилцуулсан байна. Тодруулбал, ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт,хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Ц.Шинэхүү нь "ДЦС-3" ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ТӨБЗГ-ын төлөөллөөр ажиллаж байсан ажлын намтартай. Эх сурвалжуудын мэдээллээр Төрийн албаны дарга Б.Баатарзоригтой нэг нутаг гэдэг агуулгаар улс төрийн дэмжлэг авч байсан нэгэн аж.

Засгийн газрын зүгээс "Хөтөл" цемент шохойн үйлдвэрийг төрд авч, захирлаар нь эдийн засагч Л.Наранбаатарыг томилсноос үүдэж "Аж ахуйн ажил мэдэхгүй, намд урвасан поп хүнээр удирдуулсан" гэх шүүмжлэлд өртөөд буй. Тиймээс энэ удаа ТӨБЗГ-аас томилгоог явуулсан гэж харагдаж буй ч Ц.Шинэхүү нь ахуйн ажил удирдсан туршлагагүй гэсэн мэдээлэл байна.

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх

Тордайн Ганболдыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар тавьчих. Ажлаа ч мэднэ, залуу хүн гялалзуулна даа

Зочин
Зочин

za ajiltnuud n ajlaa medne sian udirdaad shudarga yavahad l omnohoos deer bolno shd

Зочин
Зочин

Хачин юм тавьчихжээ

Холбоотой мэдээ

Back to top button