Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компаниудын АРВЫГ НЬ татан буулгаж, АРВЫГ НЬ нэгтгэнэ
Өнөөдөр /2022.04.15/ 10.00 цагт ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар 16.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулав.
Энэ үеэр тэрбээр, Төсвийн хэмнэлтийг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Төсвөөс санхүүждэг бүх байгууллага үүнд хамаарна гэдэг улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнд:
Нэгт, ТӨХК-иудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг танана.
Хоёрт, 39 ААН-ийг олон нийтийн хяналтад оруулж, IPO гаргана, арвыг татан буулгана, арвыг нэгтгэнэ.
Гуравт, хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хязгаарлана. Зөвхөн Засгийн газрын автобаазыг төрийн байгууллагын автобааз болгоод, хөдөө явах автомашиныг зөвхөн дуудлагаар унана. Цаашид төрийн байгууллага такси үйлчилгээ авах, ААН-үүдтэй хамтрах, төр машинаас татгалзах нь зүйтэй.
Дөрөвт, орон тоо нэмэхгүй байх. Засгийн газар төсвийн тодотголд 10-15 хувийн хэмнэлт гаргаж ажиллана.
Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү
Гаргасан шийдвэрээ дахин дахинмгаргах юм даа. Ковидын хуулиар орон тоо нэмж болохгүй гээд л тушаал шийдвэр гаргаад л байсан. Хэрэгтэй хэрэггүй шийдвэр гаргаад эргэж хэрэгжилтийг нь хэзээ ч хянадаггүй. Хэрэгждэггүй. Одоо ч гэсэн адил биз дээ. Хуураад л өнгөрөх юмнууд л ярилаа даа. Авсан арга хэмжээ, гаргасан шийдвэр нь ард түмний амьдралд ямарч нөлөөгүй, хэдэн аж ахуйн нэгж, компани л хожоод дуусах юм байна дөө.