Хөгжлийн банкыг хянан шалгах түр хорооны “мохоо” АРАА ШҮДНҮҮД

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийнхэн болох УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар “арга мухардаж, араа шүд дутаад байгаа тул хянан шалгах түр хороо байгуулж өг” хэмээн хүссэн билээ. Энэ дагуу УИХ-ын баасан гарагийн /2022.04.15/ чуулганаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд: Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын 11 гишүүн багтсан байдаг.
Хөгжлийн банкны шалгалтад хууль хүчний байгууллагаас илүү гүн гүнзгий орж шалгаж буй давуу эрхтэй араа шүднүүд нь эдгээр гишүүд болох аж. Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах, гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих, шинжээч томилох зэрэг хуулийн байгууллагаас илүү давуу эрхтэй ажиллах тэд хурц байж чадах уу гэдэг асуудал яригдана.
Ялгамжлахад: Т.Доржханд, Ж.Батсуурь, Н.Ганибал зэрэг ПОПУУД, Л.Батлут, Л.Мөнхбаатар зэрэг ДУУГҮЙ ГИШҮҮД, Э.Батшугар ШИНЭКОВ багтаж. Ажлын хэсгээс Б.Бат-Эрдэнэ өөрөө дахин багтаад суучихсан. Нэмээд хэлэхэд Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар хэр попролгүй голчтой дуугарах вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавьчихад илүүдэхгүй.
Нийтээр нь дүгнээд хэлчихэд хурц бус мохоо.
УИХ-ын хэд хэдэн гишүүд, улс төрчдийн оролцсон зээлийн асуудлыг эд хэрхэн шударгаар шалгаж, ямар үр дүнд хүргэх бол гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал.
Б.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХБ-ыг шалгах ажлын хэсэг, хянан шалгах түр хороо л гэнэ тэгээд гарсан олигтой үр дүнгүй элдэв хэсэг хороо гэж байгуулсаар бүх гишүүд хамрагдах болтой. Шалгаж чадахгүй нөхцөл үүсээд байдаг юм уу шантраад байдаг юм уу асуудал үүсээд нилээд удлаа үр дүн гарах болсон баймаар юм.
Улс төрчид, эрхэм гишүүд холбогдсон болохооо үр дүн шийдэлд хүрч чадахгүй ажлын хэсэг,түр хороо гэх мэт байгуулсаар гишүүд бүгд томилогдох болох нь дээ, цаг хугацаа урсаар цаашдаа яах юм бол доо. Иймэрхүү маягаар улс орон маань яаж хөгжинө дөө!
Энэ их хурал ч тарах цаг болж дээ. Зарим арчаагүй хорчингууд орж
Нийслэлийн иргэний хяналт шалтын төв ТББ тай хамтарч шалгавал их үр дүнтэй болно доо
Mohoo nic mohoo yma hha
Энэ их хуралд хэдхэн л нөхдүүд байна дийлэнх нь хулгайч луйварчид гэхээр л
bvgd avilgal ogch avsan