НИЙГЭМУЛС ТӨР

30 жил материализмыг шүтэж, сэтгэлийн хөгжлийг орхигдууллаа

"Ямар аймшигтай нийгэм болчхов оо", "Хүний санаанд оромгүй хэргүүд гарсаар л байна, яана аа" гэж олон нийтээрээ халаглах нь байсхийгээд тохиолддог үзэгдэл болоод удав. Үнэхээр ч насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх, хүний амь насанд хохирол учруулахаас эхлээд амиа егүүтгэх хүртэл зүй бус хэргүүд байн байн мэдээлэгдэж байгаа.

Гэвч ямар ч шийдэл, гарц гаргалгаа хайдаггүй, шаарддаггүй өнгөрдөг сэдэв нь энэ. Өөрөөр хэлбэл хүний хөгжлийн асуудал. Хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой, элдэв хүчирхийллийн өдөөлтөөс ангид амьдрах тэр орчин нөхцөл бүрдээгүй байгаатай холбоотой гэдгийг хөндөж дуугардаг нь цөөн. Харин хүн рүү, дүр лүү нь чичилнэ. "Тэр аймшигтай хэрэгтэн", "Тэр хүчирхийлэгч" гэж л цоллоно уу гэхээс тэднийг ийм үйлдэл хийхээс өөр аргагүй байдал руу түлхсээр буй нийгмийн орчин байгааг хөндөж ярьдаггүй.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд улс төрчид материаллаг хөгжлийг хөгжилд тооцож, иргэддээ ийм агуулгаар суртал ухуулга хийж ирсний дүн гэж харж болохоор. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат "Энд тэндгүй автомашин давхилдаад, хөгжил иржээ" гэж дуу алдаж байсан гэдэг. Гэтэл тэр үеэс эрчүүдийн нийгмийн оролцоо багасаж, эр хүний мэдрэмжүүдээ ил гаргаж чадахгүй бачуурах, улмаар ойр тойрны хүрээлэлдээ хүчирхийлэл үйлдэх нөхцөл бий болсон билээ.

Хүний хөгжил гэдэг л хөгжил гэдгийг улс төрчид одооноос анхаараасай. Хүний хөгжил гэдэг нь сэтгэл зүйн хөгжил. Аливаа асуудалд сэтгэлийн тэнхээтэй ханддаг, давж гардаг, алсуур уужуу хардаг, сэтгэл зүйн элдэв асуудлаа ялгаж таньдаг байх тухай асуудал. Хүн ингэж хөгжөөгүй бол хэчнээн өндөр барилга, урт зам бариад тэр гоёмсог орчинд хүчирхийлэл үйлдэгдсээр, амиа хорлолтууд гарсаар байна гэлтэй.

Улс төрчдийн дараагийн 30 жилийн слоган зам, байшин барилга биш хүний хөгжил байгаасай. Хүний сэтгэл зүйн асуудлыг чухалчилдаг байгаасай. Энэ чиглэлд мөрийн хөтөлбөр боловсруулдаг болоосой.

Харин иргэд нийгэмд аливаа сэтгэл сэртхийлгэм хэрэг мэдээлэгдэх бүрд, тухайн хүний амьдралыг хүндэтгэж үздэг байгаасай. Хэн ч алуурчин болж төрдөггүйг санаасай. Материаллаг амьдралыг шүтсэн, сэтгэл зүйн боловсролыг орхигдуулсан 30 жилийн "бүтээгдэхүүн"-үүд нийгмийн хүнд цаг үеүдэд тэсэрсээр байх логиктой. Иймд нөгөө талдаа нийгмээрээ нэгнийг "Алуурчин" гэж цоллохоос илүү, дэргэдэх хүнийхээ сэтгэл зүйд анхаардаг, хайрын агуулгаар ханддаг байгаасай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол эх
Монгол эх

Маш үнэн. Алт, нүүрсээ ухаад мөнгө олж л байвал хөгжил гэж ойлгоод 2050 он хүртэл ингэж "хөгжинө" гэнэ.
Хүний хайр энэрэл нийгүүлсэл, ёс суртахуун л жинхэнэ хөгжил байдгийг ойлгоосой.

Зочин
Зочин

Өмнөх 70 жил марксист матeриалист онолоор явсан, сүүлийн 30 капиталист матeриализмаар явлаа. Сүүлийн 100 жил сүнсгүй сэтгэлгүй робот хүмүүсийг бэлдлээ

Зочин
Зочин

Энэ зөв бичжээ

Зочин
Зочин

Үнэхээр л улсийн нийслэлд том шилэн байшин нэмэгдсэнээс биш хүний оюун санаа, сэтгэл зүйд хөгжил ирсэнгүй

Цэцэгмаа
Цэцэгмаа

Америкийн хийсгэвэр сэтгэлгээтэй болсны гай ажил хийсэн ч шоовуу маягаар хийдэг учраас сэтгэлгээ хоосорсон бна шүү худлаа инээнэ долигонуур зантай болж бна төрийн албан хаагч нар нь ажлаа мэдэхгүй авгай нар нь будмал эрчүүд нь хүүхэмсэг хов жив ярьдаг ийм нийгэм болж бна даа хөдөөгийн мангар харууд нь архи ууж сагсуур0ахаас өөр юмгүй авгай нар н нэг том хөмсөг хийлгэсэн ганц 2 хүнээр малаа хариуцуулаад өөрийгөө баян авгай гээд бодсон ийм нийгэмд байгуулсан бна ан ын хүсэж бгаа нийгэм хүн шулна худал ярина бичээд байвал их л бна дах

Зочин
Зочин

маш зөв өнцөг хөнджээ. баярлалаа

Irgen.
Irgen.

Setgel zuin uurchlultuud ni gaj dontoi bolsnoor ilerne.......gaj dong zub gejxaraad exlej bgaa uym.....bh estoi zuil gej zubdhuuruud l......

зочин
зочин

1990 -ээд оны эхээр "Малаа маллахаа Марксизмаар заалгахгүй" гэсэн үг гараад тэрнийг нь хэсэг харанхуйчуул мэргэн үг болгож явсан. Марксизмд мал маллахыг заасан ганц ч зүйл уг нь байхгүй, байх ч аргагүй л дээ, уг нь. Түүнтэй яг адил юм биччихэж. Материализм бол оршин буй нийгэм, ахуй нь хүний ухамсрыг төлөвшүүлдэг гэж номлодог сургааль. Харанхуй мунхаг нь олон бөгөөд оройлдог газар харанхуй үйл улам дэлгэрнэ гэсэн л үг шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button