УЛС ТӨР

Айргийн өргөө, наадмын талбай, усан бассейны төслийг ЗОГСООЖ, 103.8 тэрбумыг ХЭМНЭНЭ

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсөвт тодотгол оруулахаар болсон.

Төсвийн тодотголын хүрээнд: 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болсныг зарласан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын 50 хувийг танахоор болов.

Ямар хөрөнгө оруулалтуудыг хасахаар болсон нь анхаарал татаж байгаа юм. Тэгвэл

Энэ төрлийн нийт 94 төслийг зогсоож, 103.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

  • Контор-6
  • Наадмын талбай-3
  • Соёлын төв -7
  • Спорт заал, цогцолбор-3
  • Усан бассейн-2
  • Конторын тоног төхөөрөмж-18
  • Конторын их засвар-12
  • Айргийн өргөө-1
  • Орон нутгийн тохижилт-6
  • Нийтийн эзэмшлийн зам талбай-3
  • бусад төсөл-33

Төсвийн тодотголын дээрх задаргааг өчигдөр /2022.04.18/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүтэн өдөржингээ хэлэлцэж дээрх жагсаалтыг гаргажээ.

Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯМАР ХӨӨРХӨН ЮМ АХ ЭГЧ ХОЁР МИНЬ БОНДОЙТОЛ ЦУГ СУУДАГ ЮМ УУ? АНУЖИН АНИА ААЯА АХ ХОЁРОО АМЖИЛТ. АЙРАГ ГЭЖ С ВИТАМИН ДЭЭДСҮҮД Л ГОЁ АЙРАГ УУДАГ БАЙХ НААДМААР БҮХ БӨХЧҮҮДДЭЭ БУХЫН ДОЗООР ДОПИНГ ХЭРЭГЛҮҮЛЭЭД БАРИЛДУУЛААРАЙ ЁСТОЙ ҮЗҮҮШТЭЙ НААДАМ БОЛНО ШҮҮ АХ ЭГЧ НАРАА

Холбоотой мэдээ

Back to top button