Нийгмийн
Дотоодод АИ92-ын үнийг барина

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд дизель түлшний үнэ литр тутамдаа 250, АИ95 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. Улмаар
- АИ95-3260
- Дизель түлш-3380 төгрөг болоод буй юм.
Харин УИХ-аас баталсан "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-иар АИ92-ын үнийг тогтворжуулж барина. Өөрөөр хэлбэл, дотоодод АИ92-ын үнэ өсөхгүй гэсэн үг.
Нэмэлтээр мэдээлэл өгөхөд, Украины дайн дэлхийн зах зээлд ихээхэн нөлөөлж, олсон улсад шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа юм.
Г.ХОНГОР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.