Нийгмийн

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих санал шүүхэд хүргүүлжээ

АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, нэгжлэг хийх процесс явсан.

Тэгвэл өнөөдөр түүнийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлжээ. Шүүх түүнийг цагдан хорих эсэхийг шийднэ.

Засгийн газраас Д.Эрдэнэбилэгт хамаарал бүхий “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компаниудыг төрд эргүүлэн авах шийдвэр гаргаад буй. Одоогоор Д.Эрдэнэбилэгээс ямар асуудлаар мэдүүлэг авсан нь тодорхойгүй байгаа ч Хөгжлийн банкны агуулга байх магадлалтай юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button