ХӨНДҮҮР СЭДЭВ: Архины хамааралтай залуус ихсэж, 18 настнууд эмчилгээ хийлгэх болжээ

Манай улс архины хамааралтай хүний тоогоороо дэлхийд дээгүүр бичигдэх болжээ. 20 гаруй жилийн өмнө буюу 1990 онд манай улсын хүн амын 2.36 хувь нь архинаас хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа гарч байж. Тэгвэл 2019 онд энэ тоо 4.44 хувь болж өссөн нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Шинжлэх ухаан, статистикийн мэдээллийн сайт болох “Our World in Data” сайтад нийтлэгдсэн дээрх судалгаа нь улс орнуудын архины хэрэглээ, донтох эмгэгийн үзүүлэлтүүдийг 1990 он болон 2019 оны хооронд харьцуулахад Монгол Улс сүүлийн 29 жилийн хугацаанд 88 хувийн буюу харьцангуй өсөлттэй гарчээ. Хамгийн харамсалтай нь сүүлийн жилүүдэд залуус архины хамааралтай болж байгаа юм байна.
Тодруулбал, 13 настай хүүхдүүд анх архи амсаж 18 насандаа архины хамааралтай болчихсон ирдэг талаар СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн, өдрийн эмчилгээний сэтгэл зүйч Ч.Энхчимэг ярьж байна.

-СЭМҮТ-ээр архины хамааралтай хэр олон хүн ирж үйлчлүүлж байна вэ?
-Өдөрт 20-40 хүн үйлчлүүлдэг. Жилд 3500-4000 хүн амбультороор үйлчилгээ авдаг. Хэвтэн эмчлүүлж байгаа 1100-1300 хүн байна.
-Архины хамааралтай болж буй гол шалтгаан нөхцөлүүд нь юу байна вэ?
-Архинд донтох өвчинд нийгмийн, сэтгэл зүйн, биологийн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Манайд ирж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь нийгмийн буюу гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд дарвиж ууж явсаар донтсон хүмүүс ирдэг. Биологийн хүчин зүйлийн хувьд хүн болгоны элгэнд спирт задлагч фермент гэж байдаг. Фермент Ази болон Европ хүмүүсийн хувьд харилцан адилгүй. Монгол хүмүүсийн спирт задлагч фермент маш бага байдаг учраас архинд хурдан дасан зохицож хамааралтай болж байгаа юм. Харин сэтгэл зүйн хувьд тухайн хүний сэтгэл хөдлөлөө даван туулах чадвараас болж архинд донтдог.
"ШАРАА ТАЙЛЖ АРХИ УУХ НЬ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ БОЛСОН БАЙНА ГЭСЭН ҮГ"
-Хэдэн жил архи хэтрүүлэн хэрэглэвэл хамааралтай болох эрсдэлтэй вэ?
-Хүн бүрийн бие организм харилцан адилгүй. Зарим хүн 5-10 жилийн хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх нь бие сэтгэцийн хувьд хамааралтай болно. Хэрвээ та шараа тайлж архи ууж байвал архины хамааралтай болсон байна гэсэн үг.
-Архины хамааралд орсон иргэд өөрийн ухамсраар ирдэг үү. Аль эсвэл бусдын шахалт шаардлагаар ихэвчлэн ирж байна уу?
-Манайд ирж байгаа үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь ар гэрийн шахалтаар ирдэг. Гэр бүлийнхэн нь хамт ирдэг гэж ойлгож болно. Архинд донтох өвчин нь өөрөө ҮГҮЙСГЭЛ дагуулдаг. Чи архичин болж байна гэхээр тийм ээ би архичин боллоо гэж хэлэх хүн байхгүй шүү дээ. Би ямар арчин юм уу хэмээн гудамжинд согтож унасан хүнтэй аль эсвэл хог лааз түүдэг өөрөөсөө доор хүнтэй л харьцуулдаг. Энэ хүмүүсийн хажууд би орох оронтой, унах унаатай, гэр бүлтэй байна гэж ярих нь элбэг.
Гэтэл орчин нөхцөл нь л өөр байгаа юм. Гэр оронгүй хүмүүс очих газаргүйдээ гудманд тасардаг бол нөгөө хүмүүсийн гэр бүлийн нь хайр нь дуусаагүй учраас боловсон газар ууж байгаа юм шүү дээ. Эхлээд манайд ирдэг хүмүүс их дургүй ирдэг. СЭМҮТ-д очихдоо тулаагүй байна гэх мэт уурладана. Харин эмчилгээндээ нэг хоёр өдөр хамрагдсаны дараа ойлгодог.
- Эмчилгээнд хамрагдахаар ирсэн хүмүүсийн нас, хүйс харилцан ялгаагүй байна уу. Хамгийн залуу нь хэдэн настай байна?
-Сүүлийн үед эрэгтэй гэхээсээ илүү эмэгтэй хүмүүс ирдэг болчихоод байна. Насны хувьд янз янз. Сүүлийн хоёр сарын хугацаанд 45-аас дээш насны хүмүүс ирж үйлчлүүлж байна. Ерөнхийдөө бол архины хамааралтай иргэд насны хувьд үнэхээр залуужиж байгаа. Хамгийн залуу нь гэхэд 18 настай хүүхэд архины хамааралтай болон ирж байна. Энэ нь гэр бүлийн хүмүүжлээс шууд хамааралтай. Гэр бүлийн хүрээнд аав ээж нь архи уудаг хүүхдүүд эхлээд асгадаг байсан бол сүүлдээ амсаж үздэг, найз нөхөд нь санал болгож улмаар архинд донтчихдог. Тэр битгий хэл манайд 13 насандаа архи амсаж үзэж 5 жилийн дараа донтчихсон ирсэн тохиолдол байна. 13 настай хүүхэд эхлээд ууж үзэхэд баярладаг хөөрдөг гоё санагддаг.
"АХУЙН АРХИДАЛТ ХҮҮХДҮҮДЭД МУУГААР НӨЛӨӨЛЖ ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ "ТӨЛӨӨ, МАНДТУГАЙ" ХЭМЭЭН АЯГАА ТУЛГАЖ ТОГЛОХ БОЛСОН"
Улмаар манай аав ээж энэ гоё мэдрэмжийг авдаг байсан юм байна гэсэн бодолтой болдог. Тийм ч учраас ээж аавын үлгэр дуурайл хүүхдэд очдог гэсэн үг. Цэцэрлэгийн зарим багш нар ярихдаа манай хүүхдүүд хоол цайгаа идэж уун ширээн дээр тойроод сууж байхдаа "ТӨЛӨӨ, МАНДТУГАЙ" хэмээн аягаа тулгаж хэмээн ярьж байна. Тэр ч битгий хэл хөвгүүд нь согтуу хүн шиг гуйвж дайвж тоглох, бөөлжих төмпөн аваад ир гэхээр охид нь яана аа аав нь согтчихсон байна гэж тоглох жишээтэй. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр гэр бүл, ахуйн хүрээнд архидалт их байна гэдгийг харуулж байгаа юм. Гэртээ архи уух нь үүхдүүддээ ингэж архи уудаг юм шүү гэдэг үнэгүй хичээл зааж байна гэсэн үг. Энэ заасан хичээлийг ирээдүйд биелүүлэн залуудаа архины хамааралтай болчихож байна.

-СЭМҮТ-д эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн үр дүнгийн хувьд?
-Манай өдрийн эмчилгээнд миннесота гэх сэтгэлзүй оюун санааны эмчилгээ явагддаг. Энэхүү эмчилгээ нь олон улсад ч хийгддэг. Хүнд зэргийн хордлоготой хүмүүсийг хэвтүүлж эмчилдэг бол хөнгөн зэргийн хордлоготой хүмүүсийг өдрийн эмчилгээнд хамруулдаг. Энэхүү эмчилгээ нь хамгийн үр дүнтэй. Манайд эмчлүүлсэн хүмүүсээс хамгийн сайн эдгэрсэн хүн нь долоон жилийн эдгэрэлттэй хүн байгаа. Архинд донтох эмгэг нь өөрөө сэтгэцийн өвчин. Ямар нэгэн байдлаар сэдрэх гээд байдаг аюултай. Тиймээс архины асуудлаа шийдсэн, шийдэж байгаа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь хамгийн чухал.
-Түрүүн та эмэгтэйчүүд архины хамааралтай болох нь элбэг болсон гэлээ. Бага насны охид төдийлөн архины хамааралтай болж ирдэггүй биз дээ?
-18,19 настай охид ч ирдэг. Хамгийн дээд тал нь 78-тай хүн ирж эмчилгээнд хамрагдсан. Ер нь сүүлийн үед улам л залуужаад байгаад харамсалтай л байна.
-Монголчуудын хувьд эрүүл мэндэд сайн, нойр хүрэхгүй бол зуу грамм татчих гэдэг ойлголт байдаг шүү дээ?
-Манайд нэг эмчлүүлэгч хандаж байсан юм. Архи уудаггүй хүн байж. Гэтэл нойр нь хүрэхгүй байхаар нь өдөрт 50 грамм татаж эхэлж л дээ. Эхлээд 50 граммыг уудаг байсан бол жилийн дараа 33 уудаг болчихсон гэж байгаа юм. Архи өөрөө сэтгэц идэвхт бодис гэж явдаг учраас бага багаар тухайн хүнийг эрхшээлдээ оруулж, хамааралтай болгосон гэсэн үг. Ер нь хүн архийг бага багаар амсах нь архинд тавих хяналтаа л сулруулж байна гэсэн үг шүү дээ.
-Залуустаа хандаж архитай холбоотой сэрэмжлүүлэг хүргээч?
-Архины зөв, зохистой хэрэглээ гэж байхгүй. Цаг хугацаа явах тусмаа л архинд донтоно. Тиймээс анхнаасаа үгүй гэж хэлж сураарай л гэж хэлье.
Х.УМААХАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамс�##�тай
бэлэнчлэлийн гай
Гэр хорооллынхныг харахаар ихэвчлэн ингэж харгддаг. Хэцүү ч юм даа
-Архины зөв, зохистой хэрэглээ гэж байхгүй. Цаг хугацаа явах тусмаа л архинд донтоно. Тиймээс анхнаасаа үгүй гэж хэлж сураарай л гэж хэлье.
Архинд донтох өвчин их гарч байна Дарвиж ууссаар архины хамаар�##�тай. болох нь түгээмэл болжээ
ЧАДАХГҮЙ БОЛ БИТГИЙ АРХИ ГУДАРЧ БАЙ МУУСАЙН ХӨНГӨН ЖИНГИЙХЭН АРХИЧИД МАШ ИХ ЗАЛУУЖИЖ АРХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГҮҮД ИХ ГАРЧ БАЙНА.МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ХИЙХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА .АРХИНЫ СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ БАЙХГҮЙ АМСАХ Л ЮМ БОЛ ГҮЙЦЭЭ ТАСАРЧ БАЙЖ САЛДАГ БОДИС АРХИНД БАЙДАГ БАЙХ.ӨЧИГДӨР НЭГ ХУНДАГА АРХИ УУЧААД ЦААШАА ЯАВ НЭГ МЭДСЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД НАМ УНТАЖ БАЙСАН ККК ИЙМИЙН УЧИР БҮҮ АМС АМСВАЛ ҮХНЭ ГЭЭД Л ОЙЛГОЧИХ.ЁО ЁО ШАРАА ТАЙЛЬЯА МАНАЙХААН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ЦУГЛАРААРАЙ
Энэ эмнэлгийн хаяг хаана байдаг вэ хаягаа өгөөч утас