Нийгмийн
Увс аймгийн Сагил суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Увс аймгийн Сагил сумын 3 дугаар баг, “Улаан даваа” гэдэг газар дөрөвдүгээр 27-ны өдрийн 12:38 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 12:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Г.ХОНГОР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.