ДЭЛХИЙСошиал трэнд

Усан доорх гэрлэх санал тавьж байгаад живж амиа алджээ

Стивен Вебер хэмээх эр Танзанийн нэгэн арал дээр найз бүсгүй Кенеша Антойнедоо гэрлэх санал тавьж байгаад амиа алджээ. Тэд "Манта ресорт" амралтын газрын усан онгоцны доор байрлах өрөөнд дөрөв хонохоор захиалжээ. Далайд гараад Вебер ус руу ганцаар шумбаж, усан доороос хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байгаад живсэн аж.

Усан онгоцны усан доор өрөөний цонхны гаднаас хайртай бүсгүйдээ сэтгэлийн үгээ бичин гэрлэх санал тавьж буй түүний зураг цахим сүлжээнд өргөн таржээ. Онгоц далайн эргээс 250 орчим метрийн зайд явж байжээ. Харин тэдний байрласан өрөө усны мандлаас 10 метр орчим гүнд байжээ.

Цаасан дээр “Энд удаан байж болохгүй учраас чамдаа бүх зүйлийг хэлж чадахгүй нь. Гэхдээ би чамд маш их хайртай. Өдөр болгон илүү ихээр хайрласаар байх болно” гэж бичсэнээ найз бүсгүйдээ үзүүлэн хайрцагтай бөгжөө гаргаж ирээд удалгүй дээш сэлсэн боловч уснаас гарч чадалгүй амьсгал хураажээ.

Түүний найз бүсгүй өөрийн цахим хуудсандаа “Тэр минь миний хариултыг сонсож амжсангүй. Би мянга мянган удаа тийм гэж хэлэх байсан юм. Бидний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр төсөөлөхийн аргагүй хар дарсан зүүд болон хувирлаа” хэмээжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse

Clomipramina Prezzo [url=http://cialisjh.com]Buy Cialis[/url] Priligy Mas Cialis Cialis isotretinoin acutane pills no physician approval overseas

LesOrdiff
LesOrdiff

Scabies Ciproflox http://abcialisnews.com - Buy Cialis Zithromax Red Eyes Buy Cialis Viagra Generique (Sildenafil Citrate) 100mg

Холбоотой мэдээ

Back to top button