УЛС ТӨР

С.Одонтуяа: Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар: Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Саяхан их хэмжээний малын махыг химийн бодист хийж хадгалж байсан үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Яг үүнтэй холбоотой үйлдлийг Зөрчлийн хуулиар шийддэг юм байна. Зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг. Хүний бүтээгдэхүүнд химийн бодис хольсон энэ тохиолдолд тэр дороо хүний амь нас хохирохгүй байж болох ч олон жилийн дараа хорт хавдар болно, ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирно. Тийм учраас ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох ёстой. Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ter hiisen ajilchid ni bish tushaasan humuus ni hariutslaga huleelgeechee

Зочин
Зочин

Аргагүй л махчин монголчууддааа. Гэхдэээ ганц иддэг зүйлд минь химийн бодис хийгээд үзээрэй хохчий шүү

Зочин
Зочин

Бүрэн хаагаад махаа сайхан ангиллаж зарах цэвэрхэн орчинд өөрсдөө мал махаа зарах хэрэгтэй наад хятадуудаа хөөж гаргаад Газар нутагтаа хор идэж сууна гэж юу бсан юм бэ Мал махаа өөрсдөө бэлтгэх хэрэгтэй Хор ба хорт хавдар энээс үүсэж бна аймшигтэй асуудал бга

Зочин
Зочин

Хатуу хуультай байж сахилга бат оршино шүү

Зочин
Зочин

Шууд хаах хэрэгтэй шүү Юу нь зөрчилийн хууль вэ Тусгаар улс байж ард түмэний төлөө байж чадахгүй бол МАН-ын нөхөд зайгаа тавьж өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хор уршиг нь маш аюултай

Холбоотой мэдээ

Back to top button