ДЭЛХИЙЭнтертайнмент
Дуучин Мэрайя Кэриг шүүхэд өгчээ

Мэрайя Кэриг 1994 онд гаргасан “All I Want for Christmas Is You” дууныхаа төлөө шүүхэд дуудсан байна. Уг дууны зохиогч Энди Стоун дуучныг “хулгай” хийсэн хэмээн буруутгаж ийнхүү түүний эсрэг нэхэмжлэл гаргасан аж.
Энди Стоун 1989 онд “All I Want for Christmas Is You” дууг зохиож байсан гэж мэдүүлсэн байна. Тэрбээр эл хэрэгтэй холбогдуулан Нью-Орлеаны холбооны шүүхэд нэхэмжлэл гаргаж, дуучин Мэрайя Кэри болон “Sony Music Entertainment” студийг зохиогчийн эрх /Соpyright/-ийг зөрчсөн хууль бус үйлдлийнхээ төлөө хамгийн багадаа 20 сая ам.долларын хохирол төлөхийг шаардаж байгаа аж.
“All I Want for Christmas Is You” дуу Зул сарын баяраар олны хүртээл болсон даруйдаа “Billboard”-ийн хит дууны нэг болж байсан удаатай.
Эх сурвалж: NBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.