НИЙГЭМ
Улаанбаатар хотын банкны барилгыг дуудлагаар худалдаалах болжээ

Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу Улаанбаатар хотын банкны барилгыг дуудлага худалдаагаар худалдаалахаар болжээ. Иймд дээрх байранд үйл ажиллагаа явуулдаг газруудыг ирэх сарын 1 гэхэд нүүх тогтоолыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан гаргасан байна. Тус байрыг дуудлагаар худалдах болсон нь Яармагт барьж буй барилгын төсвийг бүрдүүлэхтэй холбоотойг дээрх газрынхан онцолжээ.
Түүнчлэн Яармагт барьж буй, шинэ байрыг ашиглалтад оруулах хүртэл тэдгээр газрууд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах гэнэ.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.