УЛС ТӨР

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал "Роснефть" компанийн төлөөлөлтэй уулзана

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллаж байна. ОХУ-д энэ өдрүүдэд Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн форум болж байгаа бөгөөд тэрбээр Сангийн сайд Б.Жавхлангийн хамт тус хуралдаанд оролцоно. Мөн "Роснефть" компанийн төлөөлөлтэй уулзах аж.

Дэд сайд О.Батнайрамдал өмнө нь "ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны Ази хариуцсан дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзсан. Энэ үеэр манай уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарах удаашралыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон" хэмээн мэдээлж байв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монголын дайсан бол У/т-д суусан хүлгайчид, хоолны
Монголын дайсан бол У/т-д суусан хүлгайчид, хоолны
6 сар 18, 2022 18:57

Украйны дайн эхэлсэнээс хойш Оростой гайгүй харилцаатай орнууд хямдхан шатахуунд бялуурч байхад энэ мэтийн арчаагүй, хоолны савнуудаас болоод Монголчууд эсрэгээрээ өдөр өдрөөр өсөх үнэтэй шатахуун хэрэглэх гэж дээ. ЁСТОЙ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА, НОВШИЙН ХООЛНЫ САВНУУД.

Холбоотой мэдээ

Back to top button