"Шилэн” Б.Цогтгэрэл Сэлэнгэд үнэгүй үсчний үйлчилгээ үзүүлж явна

Твиттерийн жиргээнээс дэд сайдын албан тушаалд хүртлээ нам дагаж “томорсон” хүн бол Б.Цогтгэрэл билээ. Тэрбээр 2012-2016 онд МАН-ыг сөрөг хүчин байх үед намын бүлгийн ажлын албанд зүтгэж байсан түүхтэй. Тухайн үедээ АН-ынхны үрэлгэн зардлуудыг шилэн дансны онлайн системээс илчлэх ажлыг хийж, “Шилэн” автортой болсон нэгэн юм.
Цагтаа FM-ийн хөтлөгч явсан залуу 2016 оны сонгуулийн дараа МАН албан тушаалын бялуу хуваах үеэр Удирдах зөвлөлийн гишүүдийн хамгийн олон саналаар дэд сайдын албан тушаалд очсон байдаг. Гэвч Зам, тээврийн хөгжлийн яаман дээр болсон хүн амины хэргээс үүдэж, ажлаа өгсөн билээ.
Хэдий ч тийм Зам, тээврийн салбартаа нөлөөтэй хэвээр үлдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэх зөвшөөрөлтэйгээр төр төлөөлөх албан ёсны статусгүй мөртлөө “УБТЗ” ХХН-ийн монголын талын төлөөлөх эрхийг хэрэгжүүлж, эдүгээ Б.Энх-Амгалан сайдын зөвлөх нэртэйгээр МИАТ зэрэг томоохон компаниудад нөлөөлөл өндөртэй хэвээр байгаа юм.
Тэрбээр УИХ-ын сонгуульд өнөөгийн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын тойрог дээр Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр пиараа идэвхжүүлж эхлээд байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Articulo 186 Cytotec Temps DРІР‚в„ўaction [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Levitra Sold Over The Counter
Composition Nolvadex http://cheapcialisir.com - cialis online Legally Progesterone In Internet canadian cialis Cheapest Tadalafil 20mg
Opiniones Sobre Priligy http://cheapcialisir.com - cialis discount isotretinoin acne for sale best website visa buy cialis Acheter Cialis Site Fiable