Сошиал трэнд

Ж.Батзандан Хятад, Өвөрмонгол иргэдээс дэмжлэг авсан уу

Өчигдөр /2019.09.24/ сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн “Улаанбал” нэвтрүүлгийн шинэ дугаар гарч, зочноор Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ уригдав. Уг ярилцлагын үеэр Д.Мөнх-Эрдэнэ нь хэд хэдэн ноцтой баримтууд ярьсан байдаг. Үүний нэг нь одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзанданы тухай байв.

Тэрбээр:

“УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид найзууд. Хүнийг ханилан байж, хүлгийг унан байж гэдэг үнэн юм билээ. Бид хоёр 10 гаруй жил нөхөрлөж байгаа. Арав гаруй жил нөхөрлөхдөө би нөхрийнхөө занг мэдэж авлаа. Өвөрмонголд албаны айлчлал, хуримын арга хэмжээ, экспо, хувийн шугамаар гээд зөндөө очсон. Анх очихдоо надад Мөнх-Эрдэнэ ээ, найзыг нь улс төрд дэмжчихээр хятад хүн байна уу, өвөрмонгол хүн байна уу, би тэд нарын чинь бизнесийг Монголд дэмжиж өгье. Одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон, би засгаа авраад үлдчихсэн гэж ярьсан.

Зүүн гар талаас Очир, Батзандан, Хозу, Мөнх-Эрдэнэ

Тэгээд би Монголчуудын сайн мэддэг Очир ахын Монгудай ресторанд уулзаж танилцуулсан, Очирын найз Хозутай танилцуулсан. Ингээд би Батзандангаа дагуулаад хүмүүстэй танилцуулаад явав. Гэтэл шударга найз Батзандан маань ахыгаа Хөх хотын Ерөнхий консулаар томилуулдаг юм байна. Баатарчулуун, эхнэр Оюунгэрэл. Баатарчулуун гуай өмнө нь Эрээнд дэд консул хийдэг байсан юм билээ. Баатарчулуун гуай над дээр томилогдоод ирлээ. Би тэр хүнээс “Та юу чадах юм” гэж асуув. Юу ч чадахгүй гэв. Компьютер мэдэх үү гэсэн, мэдэхгүй гэлээ. Хэл мэдэх үү гэсэн, мэдэхгүй гэлээ. Гадаад харилцааны яам руу би буцаагаад ийм хүн явуулахдаа яадаг юм гэж бичих гэтэл найз минь бас гуйж байна” гэх зэргээр ярьсан байдаг.

ДЭЛГЭРЭНГҮЙГ “УЛААН БАЛ” ЯРИЛЦЛАГААС ҮЗНЭ ҮҮ

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Cialis Generico Prezzo Piu Basso http://abcialisnews.com - п»їcialis Cuanto Cuesta Cialis En Farmacia Cialis Propecia Dose

Холбоотой мэдээ

Back to top button